

Өнгөрсөн онд Дорнод аймагт усны нөөц ашигласны төлбөрөөс 3.9 сая төгрөгийн орлого олсоны 35 хүртэлх хувийг ус, усны нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Харин энэ онд 543 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр 14 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,голын эрэг орчим хамгаалалт хийх, Хөх нуурын эко системийг нөхөн сэргээх, гол горхигүй газруудад ус задгайлах гэхчлэн 14 ажил хийх юм байна.
Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 160 гаруй гол бүртгэгдсэнээс 100 нь, булаг 461 байгаагаас 291, нуур 563 тоологдсоны 290 нь устай, бусад нь ширгэж үгүй болжээ. Мөн 23 рашаан байдгийн 20 нь устай аж.
Дорнод аймгийн газрын доорх усны нөөц 0.30 сая шоо километр, үүнээс ашиглах боломжтой нөөц нь 0.20 сая шоо километр, гадаргын усны нөөц 1.51 сая шоо километр, үүнээс ашиглах боломжтой нөөц нь 0.15 сая шоо километр байдаг. Энэ нь бусад аймагтай харьцуулахад дундаж хэмжээ юм байна.