

Дэд сайд хэлэхдээ: “Гэр бүлийн хүчирхийлэл нь манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг. Үүний шалтгааныг архидалт, ажилгүйдэл рүү түлхээд орхих нь гарц биш. Улсын хэмжээнд 7500 орчим хүнийг оролцуулсан тандан судалгааны үр дүнгээс харахад, гэр бүл дэх хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж, энэ нь гэр бүлийн хүмүүжил, хүний эрхийн дархлааг сулруулсан асуудал болоод байна” гэв. Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж, энэ сэдэв манай нийгэмд аюулын харанга дэлдэж эхэлсэн учраас бүсчилсэн зөвлөлгөөнийг ийнхүү эхлүүлж байгаа юм.
Өнөөдөр Дорнод аймаг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаараа танилцуулж, ЦЕГ-аас Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгаан, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Зөвлөлгөөний эхний өдөр бодлого чиглэлийг танилцуулахаар төлөвлөсөн бол өнөөдөр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хохирогчийг хэрхэн хамгаалах талаар илүүтэй тогтож ярилцсан.
Д.Дэлгэрмаа