НЭГ ЯМААГ ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨЛСӨӨР САМНАЖ БАЙНА

2018 оны 3-р сарын 20 өдөр
 \"\"
Дорнод аймагт нэг ямааг таван мянгөн төгрөгийн хөлсөөр самнаж байна. Малчид ноолуураа самнаж буй энэ үеийг дагаад Дорнодод түр ажлын байрны тоо огцом өсчээ.

Сумын төвийн ажилгүй иргэдийн ихэнх нь “ноолуур”-нд явсан учир малчид аймгийн төвөөс ажиллах хүчээ татаж байгаа аж. Гэхдээ хөлс мөнгийг нь аваад ямаа самнах сонирхолтой хүн тэр бүр олдохгүй байгаа талаар малчид ярьж байлаа. Ажилгүй иргэдийн нэлээд хэсэг нь хөдөлмөрлөж мөнгө олох хүсэлгүй нь эндээс харагдаж байна гэж ч хэлж болохоор байгаа юм.   
Өнгөрсөн хавар нэг ямааг гурван мянган төгрөгийн хөлсөөр самнаж байжээ. Өнөө өглөөний байдлаар ноолуурын ханш нэмэгдэж, нэг кг ноолуур 105 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тал газрын ямааны ноолуур үнийн хувьд өндөр байдаг нь нарийн ширхэгтэй, чанар стандартад нийцдэгтэй холбоотой юм.  

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 661
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313