
Улс орныхоо их бодлогыг хамтдаа зөвлөж, тэргүүн арга бодлогыг сүвэгчилж, сэтгэл нэгтэйгээр бүлгэмдэн тэмцнэ. 14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган 3-р сарын 10-ны өглөө Бээжинд хуралдаж, хэлэлцэн зөвлөлдөх бүх асуудлаа амжилттай дуусгаж өндөрлөв.
6 өдөр үргэлжилсэн хурлын өдрүүдэд, ӨМӨЗО-д суугаа Хятадын Улс төрийн Зөвлөлгөөний Зөвлөлийн гишүүд, Хятадын Улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн бусад гишүүдтэй хамтдаа Хятадын улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн байнгын хорооны ажлын тайланг болон бусад баримт бичгийг анхааралтай хянан зөвлөж, засгийн газрын ажлын тайлан болон бусад тайлангуудыг гүнзгий ярилцаж, идэвхтэй санал дэвшүүлж, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эрхэм зорилгыг харуулсан.
Энэ жил БНХАУ байгуулагдсны 75 жилийн ой тохиож байна. “14-р таван жилийн” төлөвлөгөөний зорилт, үүргийг хэрэгжүүлэн биелүүлэх зангилгын жил. Мөн Ардын Улс төрийн зөвлөлгөөний зөвлөл байгуулагдсны 75 жилийн ой тохиож байна. Гишүүд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг бүрэн туушлуулж, сэтгэл нэгдэн, шаргуу хатуужилтай ажиллаж, өөртөө итгэлтэй, өөрийгөө хүчирхэгжүүлэн, урагшлан давшиж, Хятад улсын маягийн одоочилсон Өвөрмонголын шинэ хуудсыг чармайна бичиглэхэд оюун ухаан, хүч чадлаа өргөцгөөн хэмээн гишүүд илтгэцгээв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа