ХАЛХГОЛЫН ЭРЭГ ОРЧМЫН ГАЗАР УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ

2018 оны 3-р сарын 20 өдөр
 \"\"
Энэ өвөл цас их орсонтой холбоотойгоор Халхголын эрэг орчмын газар усанд автаж болзошгүй байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Тиймээс Халхголын сав газар болон голын булан тохой, татам, бургасанд өвөлжиж, хаваржиж буй малчдыг хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 
 
Одоогийн байдлаар Халхголын сав газар нийтдээ цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 25 см, хунгарлаж шуурсан газартаа 35-50 см, цагаан зудтай байна.Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарч, цасан бүрхүүл эрчимтэй хайлах төлөвтэй байгааг УЦУОШТ-өөс мэдээлэв. Голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр гүйх үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж, цөнгийн хахаа үүсэх, ус эргээсээ халих аюул ойр байгаа юм.

Д.Дэлгэрмаа  
  • Отгонтуяа
  • 559
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313