ЖАО ЛЕЖИ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАРТАЙ УУЛЗЛАА

2024 оны 1-р сарын 26 өдөр

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лежи 01-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо Монгол Улсын Их Хуралын дэд дарга Л.Мөнхбаатарыг хүлээн авч уулзав.
        Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна хэмээн Жао Лежи онцлоод "Хятад улс хоёр улсын төрийн тэргүүн нарын  чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад-Монголын харилцааны хөгжлийн чиглэлийг тууштай ойлгох, Хятад-Монголын харилцааны улс төрийн суурийг тууштай хамгаалах, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн болон дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Хятадын Ардын Их Хурал Монгол Улсын Их Хуралтай ойр дотно, найрсаг харилцаатай байж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллагын хооронд солилцох механизмын талаар уулзалт зохион байгуулах, экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн харилцан туршлага солилцох, хоёр орны практик хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг хангах, хамтын ирээдүйтэй Хятад, Монголын хамтын нийгэмлэг байгуулахад туслахад бэлэн байна" гэв.
        Л.Мөнхбаатар "Монгол, Хятадын харилцаа бол төр, засгийн харилцааг хөгжүүлэх нийтлэг ойлголт юм. Уулзалтын үеэр Монгол, Хятадын хууль тогтоох солилцох механизмын тавдугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Монголын Их Хурал нь Хятадын Ардын Их Хуралтай хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлж ирсэн" гэлээ.

    Эх сурвалж: http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл,Гялбаа

  • Туяа
  • 337
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313