

Ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн нийт 2701 багш, сурагч 16 хичээлийн төрлөөр өрсөлдөж багийн дүнгээр Дорнод аймгийн Улсын тэргүүний 1 дүгээр сургууль түрүүлж, “Хан-Уул” цогцолбор сургууль удаалжээ.
Багш, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэн аймаг, улсын олимпиадад оролцох идэвхийг өрнүүлж, сургалтын чанарыг сайжруулах зорилготой “Хан-Уул” олимпиадыг Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга хамтран зохион байгуулжээ.