“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН СУРГАЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

2018 оны 3-р сарын 15 өдөр
 \"\"“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт Дорнод аймагт гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Тус аймгийн хувьд “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл дуусч, оюутнууд нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад байна. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ гэж аймгийн Цэргийн штабаас мэдээлэв.

Дорнод аймгийн хувьд тус сургалтад 50 оюутан хамрагдах эрхтэй байдаг. Энэ жил “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутнуудад дараах шаардлагыг тавьсан. Үүнд: Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх, оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх, сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл  зэргийг бүрдүүлсэн байх шаардлага тавьдаг юм.

Мөн сурлагын дүнгийн хүснэгтэд сурлагын голч дүн 2.8 аас дээш байх, сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл, флюрын /цээжний/ зураг авахуулсан байх, биохимийн шинжилгээ, цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх зэрэг шалгуур тавьжээ.
  • Отгонтуяа
  • 554
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313