\"Гэрлэх ёслолын өргөө\"-тэй болно

2018 оны 3-р сарын 14 өдөр
 \"\"Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд, онцлох 10 ажил төлөвлөсний нэг нь “Гэрлэх ёслолын өргөө” юм.

“Гэрлэх ёслолын өргөө” байгуулагдснаар залуу хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэр бүлийн боловсрол олгох модуль сургалтад сууж, “Хайрын андгай” өргөн, ёс төртэй гэрлэлтээ батлуулдаг болох юм. Үүнийг дагаад залуу хосууд гэр бүлийн талаарх мэдлэг боловсролтой болж гэр бүлийн хүчирхийлэл, салалт тодорхой хэмжээнд буурна гэж тус газрынхан үзэж байна. Тус өргөөг энэ намар ашиглалтад орох “Нутгийн удирдлагын ордон”-д байгуулж, тохижуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Дорнод аймгийн хэмжээнд жилдээ 470 орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 90 орчим гэр бүл шүүхийн байгууллагад хандан гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо баримт бий.
  • Отгонтуяа
  • 5504
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313