АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ДОРНОДОД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСЛҮҮДИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАНА

2018 оны 3-р сарын 12 өдөр
 \"\"АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод албаны хүмүүсийн хамт ирлээ.
Тэрээр маргааш өглөө тус аймгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийнэ. Үүний дараа Зэрлэг ан амьтдыг хамгаалах, малчдын хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох төсөл болон Англи хэлний “Аксес” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм. Мөн ОБГ, МХГ, хилийн анги байгууллага, “Хавирга” хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаад нөгөөдөр өглөө буцахаар төлөвлөжээ.

Ноён Мануэль Микаллер нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах гол зорилготой ирж байгаа гэдгийг АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 550
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313