
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос өнөөдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, эхний 10 сарын байдлаар 1 их наяд 80 тэрбум юанийн дүнтэй 130 үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын төсөл баталжээ. Хөрөнгө оруулалтыг дээд технологи, эрчим хүч, ус ашиглалтын салбарт түлхүү ашиглах юм байна. Эдгээр төслөөс өнгөрсөн 10 дугаар сард 5 тэрбум 600 сая юанийн хөрөнгө оруулалттай эрчим хүч, хөдөө аж ахуй салбарын 4 төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох