
“Шэньжөү 16”, “Шэньжөү 17” сансрын хөлгийн нислэгийн хоёр баг Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 29-нд ёслол хийж, Хятадын сансрын станцын түлхүүрийг шинэ багтаа хүлээлгэж өгчээ. Дөрөв хоногийн өмнө 10 дугаар сарын 26-нд нислэгийн хоёр баг Хятадын сансрын станцад золгож, тойрог замд байсан хугацаандаа “Шэньжөү 16” сансрын хөлгийн нисэгчид “Шэньжөү 17” хөлгийн багт сансрын станцын үйл ажиллагаа, хяналт удирдлагын байдлыг танилцуулж, тойрог замд таван сар ажиллаж амьдарсан сэтгэгдлээ хуваалцжээ.
“Шэньжөү 16” хөлгийн сансрын нисэгчид төлөвлөсөн бүх даалгавараа биелүүлж дууссан тул маргааш /10 дугаар сарын 31-нд/ тэдний буух бүхээгийг Дунфэн талбайд газардуулахаар төлөвлөж байна.
Сансрын нисэгчдийг буулгах, хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй