ШИ ЖИНЬПИН ШИНЭ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

2023 оны 10-р сарын 20 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр, 19-ний орой АИХ-ын ордонд БРИКС-ийн орнуудын Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеффтэй уулзав.Ши Жиньпин, хуучин найзтайгаа уулзсандаа баяртай байна. Таныг “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад морилон саатсанд талархаж байна. Бид Бразилд Шинэ хөгжлийн банк байгуулах мөчийг 2014 онд хамтдаа тэмдэглэж байсан. Энэ жилүүдэд Шинэ хөгжлийн банк тасралтгүй өргөжин тэлж буйг харахад таатай байна. Банкны ерөнхийлөгчийн үүргийг та хүлээж авснаас хойш Шинэ хөгжлийн банкинд ихээхэн хүч зарцуулж, шинэ уур амьсгал авчирлаа гэв. Дилма Руссефф хэлэхдээ, "Бүс ба Зам" санаачилга дэлхийн өмнө тулгамдсан олон сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтой. Дэлхийн улсууд илүү ойр нятг хамтран ажиллаж, дэд бүтэц хамтран байгуулж холбогдох зэрэгт илүү анхаарах шаардлагатайг сүүлийн үед тодорхой ойлгосон. Дэд бүтцээр холбогдох тухай таны дурдсан санал маш их ач холбогдолтой юм" гэжээ.
Эх сурвалж: Шилийн гол өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 427
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313