ОЛОН УЛСЫН ЗОЧДОД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

2023 оны 10-р сарын 18 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт АИХ-ын ордонд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад ирсэн олон улсын нэр хүндтэй зочдыг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, уг арга хэмжээнд Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн оролцов.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож буй зочдод халуун мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. 
Ши Жиньпин онцлохдоо, "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг дурдсанаас хойших 10 жилд, Хятад улс бүх түншүүдтэйгээ хамтаар, дэлхийн дэд бүтцийн түншлэлийн харилцаанд чухал хувь нэмэр оруулж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны индэр байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрч хүчээр сэлбэсээр ирлээ. Бид бодит олон төсөл хэрэгжүүлж, дорвитой үр дүнд хүрсэн. “Бүс ба Зам” санаачилгын нийт оролцогчид, бүтээн байгуулагчдад хүндэтгэл өргөн дэвшүүлье гэв. 
Ши Жиньпин цааш нь, өнөөдөр дэлхий ертөнц тайван бус байна. Дэлхийн эдийн засагт үзүүлэх дарамт шахалт улам бүр нэмэгдэж, дэлхийн хөгжил олон сорилттой тулгарч байна. Гэсэн ч бидний энх тайванч, хөгжиж дэвшсэн, хамтран ажиллах, хамтдаа ялалт байгуулах түүхэн хандлагыг хориглож чадахгүй. Ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг хориглож чадахгүй. Хамтын хөгжил дэвшилд хүрэх хүсэл эрмэлзлийг хориглож чадахгүй гэжээ.
Хүндэтгэлийн зоог барьсны дараа Ши Жиньпин, Пэн Лиюань нар зочдын хамт "Торгоны замаар хамтдаа урагшилъя" уран сайхны концерт үзэж сонирхсон байна.
Ренчинсоо
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 399
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313