
Хятад улсын мангр ой тэлж, мангр ойн талбай цэвэр хэмжээгээр нэмэгддэг дэлхийн цөөн хэдэн орны нэг боллоо гэж Хятадын Экологи, байгаль орчны яамнаас мэдээлэв.
Мангр ой нь халуун бүс, субтропикийн бүс дэх далай болон хуурай газрын шилжилтийн бүсийн өвөрмөц тогтоц бүхий далайн экосистемийн нэг юм.
Мангр ой ус цэвэршүүлж, салхины элэгдэл, давалгаанаас хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, нүүрстөрөгчийг шингээхэд онцгой үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд Экологи, байгаль орчны яам болон бусад холбогдох газар, орон нутаг мангр ойг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих зэрэг ажлыг ахиулж, тодорхой үр дүнд хүрчээ. Тус яамны Далайн экологи, байгаль орчны газрын орлогч дарга Ху Сунчинь, 2022 оны сүүлийн судалгаагаар Хятадын мангр ойн талбай 87600 га болж, энэ зууны эхэн үеэс 7200 га орчмоор нэмэгдэж, мангр ой цэврээр нэмэгддэг дэлхийн цөөн хэдэн орны нэг Хятад болсон байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй