Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо ТББ-ын зөвлөх инженерүүд “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-т цэвэр усны шугамын гидравлик загварчлал боловсруулах, цахилгаан хангамжийн одоогийн байдлыг үнэлэх, эрчим хүч, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллана. Зөвлөх үйлчилгээг 3 сарын хугацаанд цахилгааны инженер МУ-ын Зөвлөх инженер А.Тэрбиш, ус хангамжийн инженер МУ-ын Зөвлөх инженер Н.Нарантуяа, ус хангамжийн инженер МУ-ын Зөвлөх инженер Д.Туяа нар удирдан явуулах юм.