
Орон нутгийн цагаар наймдугаар сарын 22-ны үдээс өмнө Өмнөд Африкт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ши Жиньпин Преториа дахь ерөнхийлөгчийн ордонд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай хэлэлцээ хийв.
Хэлэлцээний дараа Сирил Рамафоса Ши Жиньпинд "Өмнөд Африкийн одон" гардуулсан бөгөөд энэ нь Өмнөд Африкийн чухал, найрсаг орны төрийн тэргүүнд олгодог хамгийн дээд одон, дээд хүндэтгэл юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа