БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баярын мэндчилгээ

2023 оны 7-р сарын 11 өдөр

7 дугаар сарын 11-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин мэндчилгээндээ: Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бол хоёр талын хамтаар гаргасан стратегийн сонголт байж, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хятад, Монголын харилцааг би дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтаар хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хичээн ажиллахад бэлэн байна. Хоёр орны найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ. 

Эх сурвалж:     https://mongol.cri.cn,  Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 309
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313