Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд, гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих зорилгоор онцлох 10 ажил төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, “Гэр бүлийн хөгжим дэвшил хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, сумдад “Гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх танхим” байгуулах, “Гэр бүлийн асуудлаар мэдээллийн сан” бүрдүүлэх, “Сэтгэл зүйчдийн баг” бүрдүүлэх, зэрэг ажлууд төлөвлөжээ.
Мөн тус газраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад, 2017 онд тус аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл 364 бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 12.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 4.1 хувиар буурчээ.