
Энэ сарын 25-нд Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао Америкт хүрэлцэн очиж, АПЕК-ийн худалдааны сайд нарын уулзалтад оролцох хугацаандаа Вашингтонд Америкийн Худалдааны сайд Жина Раймондотой уулзжээ. Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа, хамтын сонирхлыг татаж буй эдийн засаг худалдааны асуудлаар илэн далангүй, мэргэжлийн, бүтээлч яриа өрнүүлэв. Хятадын тал АНУ-аас Хятадад чиглэсэн эдийн засаг худалдааны бодлого, хагас дамжуулагчийн бодлого, экспортын хяналт, гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зэрэг асуудлаар ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв. Хоёр тал бас эдийн засаг, худалдааны тодорхой асуудлууд, хамтын ажиллагааны талаарх солилцоогоо бэхжүүлэхийн тулд харилцаа холбооны шинэ суваг нээхээр тохиролцсон байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй