Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт Драмын театрын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театр 1948 онд байгуулагдсан орон нутгийн ууган театр төдийгүй орон нутагтаа цор ганц сонгодог найрал хөгжимтэй гэдгээрээ онцлог.
Тус театрын хамт олон \"Дорнод тeатр-70\" ойн хүрээнд чамгүй олон бүтээлч ажил төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, театрын гадна талыг шинэчлэхээр төлөвлөж, зураг, төсвөө бэлэн болгоод байна. Уг засварын ажилд нийт 60 сая шаардлагатай байсныг орон нутгийн хөгжлийн сан 30 сая, БСШУСЯ-аас 30 сая төгрөгөөрсанхүүжүүлж байгаа юм байна.
Харин театрын уран бүтээлчид ойдоо зориулж шинэ уран бүтээлийн концерт, СD гаргахаар төлөвлөөд байна. Мөн театрын сүлд дуу болох “Тал нутгийн урлагийн сүмдээ мөргөе” дууны аяыг шинэчлэх зорилгоор ая зохиогчдын дунд уралдаан зарласан.
Алтангадас одонт Хөгжимт драмын театрынхан түүхт 70 жилийн ойгоо ирэх намар 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Түүхэн 70 жилийн хугацаанд тус театраас Ардын жүжигчин 1, Монгол Улсын Гавьяат цолтон 13, Соёлын тэргүүний ажилтан 140 гаруй төрөн гарчээ.