

Амгаланбаатар хотын төвөөс зайдуу газарт цагаан идээний үйлдвэр нь байрладаг. Дулааны улиралд нэг тн, өвөлдөө 4.5 тн цагаан идээ боловсруулж, зах зээлд нийлүүлдэг аж. Боловсруулж бэлтгэсэн цагаан идээг ариун цэврийн шаардлага хангасан орчинд богино хугацаанд хатаах үүрэгтэй зориулалтын халаагууртай байсныг манай малчид тун олзуурхсан гэдгээ ярьж байлаа. Мөн дотор газраас тал нутагт жуулчлан ирж буй хүмүүст зориулан борцыг зөөлрүүлэн боловсруулж ууталсныг ч манай нөхцөлд хийх боломжтой гэж үзжээ.
Сонирхуулахад, Хятадын гүний хотуудаас Өвөрмонголд жилдээ 300 сая орчим жуулчин ирдэг гэсэн тоо бий.
Малчдыг ийнхүү хөрш зэргэлдээ аймаг, хотуудаас туршлага судлуулах, тэндээс олсон санаагаа нутагтаа ирээд өөрсдөө хийж үзэх ажлыг цаашид явуулж байхаар төлөвлөж байна.