
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 5-7-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ.
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Хятад, Францын харилцааны бат бөх үндэс суурь, хоёр ард түмний найрамдлын талаар төрийн тэргүүн нар дүгнэв. Мөн хоёр орны харилцаа, Хятад, Европын холбооны харилцаа, олон улсын болон бүс нутгийн олон асуудлаар санал солилцсон байна. Өмнө нь 2018 оны нэгдүгээр сарын 9, 2019 оны гуравдугаар сарын 25, 2019 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд нийтэлж байсан хамтарсан мэдэгдлийн үндсэн дээр Хятад, Францын хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээж, Хятад, Европын холбооны харилцаанд шинэ эрч хүч эрэлхийлэх хамтарсан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд улс төрийн яриа хэлцлийг нэмэгдүүлж харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах, эдийн засгийн болон хүмүүнлэгийн солилцоог сэргээх, дэлхийн нийтийн өмнө тулгарсан сорилтуудыг хамтдаа зохицуулах зэрэг агуулга багтсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа