
Өнөөдөр /4-р сарын 3/ Бээжингийн олон улсын 13 дахь кино наадмын хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Юй Жюньшэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав.
Энэ жилийн Бээжингийн кино наадам 4 сарын 22-29-ний өдрүүдэд Бээжин хотноо "Кино дэлгэцийг хуваалцаж, соёл иргэншлээс харилцан суралцъя" уриан дор болох юм. Наадмын агуулгын хувьд энэ жил баялаг хөтөлбөртэй байх бөгөөд үүнд "Тэнгэрийн сүм" шагнал, нээлтийн ёслол, Бээжингийн дэлгэцийн үзүүлбэр, Бээжингийн төлөвлөлт буюу сэдэвчилсэн форум, Бээжингийн зах, кино багт наадам, оюутнуудын кино наадам, хаалтын ёслол буюу шагнал гардуулах ёслол, "Кино +" зэрэг 9 үндсэн хэсэг, бусад үйл ажиллагаа багтаж байна.
Эх сурвалж: China Radio International.
Хянганы өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Яргуй