
Хятадын Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамнаас улсын хамгаалалтын жагсаалтыг нийтлэв. Үүнд Хятадын уламжлалт хуучин тосгоны зургаа дахь бүлэг жагсаалтад Бээжин хотын Фаншань дүүргийн Ши Жя Ин суурины Лю Лин Шүй тосгон зэрэг 1336 тосгон багтжээ. Одоогоор Хятадын хэмжээнд 8155 уламжлалт хуучин тосгоныг улсын хамгаалалтад аваад байна.
"Хятадын уламжлалт тосгоны жагсаалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх тухай" тус яамны мэдэгдлийн дагуу, бүх орон нутаг Хятадын уламжлалт тосгоны архивыг "нэг тосгон, нэг архив" гэсэн бодлогоор шинэчилж, 2023 оны 9 сарын эцэс гэхэд пайз өлгөх ажлыг дуусгах юм.
Эх сурвалж : https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй