

Энэ онд эдгээр үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажил төлөвлөөд байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал, Баяндун, Баянтүмэн зэрэг 6 суманд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, оёдол арьс ширэн эдлэл, гутал үйлдвэрлэгчдээ “Бизнес аялал” хамруулах, “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн” зохион байгуулах гэхчлэн томоохон ажлууд төлөвлөжээ.