Өнгөрсөн оны 12 дугаар сард хятад иргэний амийг онц хэрцгийгээр хөнөөж, орчуулагчийг нь барьцаалсан хэрэг Дорнод аймагт гарсан. Тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилсан юм.
Гэмт хэрэгтнүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон гэж Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Ариунбат ярив. Тодруулбал, гэмт этгээдүүд “Дөнгөж нэг хятадын амийг хөнөөсөндөө харамсаж байна. Баригдаагүй бол арван хятадын аминд хүрэх байсан” гэж мэдүүлжээ. Харин барьцаалагдаад байсан орчуулагч эмэгтэй мэдүүлэхдээ “Дөрвөн этгээдийн хоёр нь аймшигт аллагыг гардан гүйцэтгэсэн” гэжээ.
Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.
Д.Дэлгэрмаа