Ли Жаньшү Филиппиний ерөнхийлөгч Маркостай уулзав          

2023 оны 1-р сарын 10 өдөр

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 01-р сарын 04-ний өдөр Филиппиний ерөнхийлөгч Маркостай Ардын Их Хурлын Танхимд уулзав.

Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Филиппин найрсаг хөршүүд. Хятад улс Хятад, Филиппиний харилцааг стратегийн талаас нь үргэлж харж, хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хөтөч болгон авч, найрамдал нөхөрлөлийг өвлөн авч, Филиппиний талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан анхаарал татсан томоохон асуудлуудад бие биеэ дэмжиж, нөхөн сэргээх давуу талуудыг олж, найрсаг зөвлөлдөөнөөр дамжуулан санал зөрөлдөөнийг зөв шийдвэрлэж, шинэ эрин үед Хятад, Филиппиний харилцааг илүү их хөгжүүлэхэд түлхэц өгөхөд бэлэн байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин улс орон даяар бүх нам, үндэстэн ястны ард түмнийг удирдан, нам, улс орны үйл хэрэгт түүхэн амжилт, өөрчлөлтийг хөхиүлэн дэмжиж, илүү бат бөх материаллаг үндэс, хятадын онцлогтой социализмыг баримтлах, хөгжүүлэх илүү төгс институцийн баталгааг бий болгожээ. Хятадын Үндэсний Ардын Их Хурлын чуулган Филиппиний Конгресстой солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Маркос хэлэхдээ "Филиппин, Хятадын харилцаа урт удаан түүхтэй. Филиппиний тал Хоёр орны хамтын ажиллагааг стратегийн түвшинд хүргэхийн төлөө Хятад улстай хамтран ажиллаж, нийтлэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Цар тахлын халдварын эсрэг тэмцэхэд Филиппинд үнэтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлье. Хятадын жуулчид Филиппинд аялахыг урьж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Филиппинд хөрөнгө оруулахыг урьж байна" гэв. 

Эх сурвалж: http://www. solongonews.mn Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 269
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313