
Саудын Арабт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ши Жиньпинд тухайн газрын цагаар 12-р сарн 08-ны өдөр тус улсын Боловсролын сайд Бинян их сургуулийн хүндэт докторын цолыг Эр-Рияд дахь Хааны ордонд олгов. Саудын Арабын хааны угсаа залгамжлагч бөгөөд ерөнхий сайд Мохаммед бин Салман уг ёслолд оролцсон байна.
Цол хүртээх ёслолыг Сауд хааны их сургуулийн дарга Аль-Умар даргалж, Саудын Арабын Боловсролын сайд Бинян Ши Жиньпинд хүндэт докторын гэрчилгээ гардуулав.
Саудын Арабынхан хэлэхдээ "Сауд хааны их сургууль нь Саудын Арабын бахархал болсон анхны их сургууль юм. Хятад улс дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Энэ нь хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийг эрмэлздэг хүмүүст зориулсан загвар юм. Түүний агуу амжилт нь Ши Жиньпиний стратегийн алсын хараа, алсын хараатай агуу удирдагчид байгаа явдал юм. Сауд хааны их сургууль нь хятад хэл болон хятад-араб хэлний орчуулгын хичээлийг заадаг. Саудын олон оюутан Хятад соёлыг сурах судлах сонирхолтой. Мөн энд олон хятад оюутан араб, араб хэл сурах ном зохиол судалдаг. Энэ нь Саудын Араб, Хятадын хооронд соёлын солилцоо, хоёр ард түмний харилцан ойлголцлын харилцааг үр дүнтэй дэмжсэн юм. Хятад улсыг удирдахад Ши Жиньпиний оруулсан их амжилт, Саудын Араб, Хятадын найрамдал, хамтын ажиллагаанд оруулсан чухал хувь нэмрийг онцлон тэмдэглэх зорилгоор Ши Жиньпинд Сауд хааны их сургуулийн хүндэт докторын зэрэг хамгааллаа".
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа