Хятад, Монголын харилцаа улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна

2022 оны 12-р сарын 9 өдөр

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд олон нийтийн цахим хуудасны онцлох мэдээлэл болсон төдийгүй айлчлалын үйл явц, үр дүн нь хоёр улсын ард түмний анхаарлыг ихээхэн татсан үйл явдал боллоо.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь ХКН-ын ХХ их хурлын дараа Монгол Улсын төрийн тэргүүний Хятадад хийж байгаа анхны айлчлал тул хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой айлчлал байсан нь тодорхой. 
БНХАУ, Монгол Улс хоёр бол мөнхийн хөрш төдийгүй Монгол Улсын хувьд БНХАУ бол гадаад худалдааны хамгийн том түнш. Монгол Улсын статистикаас харвал өдгөө нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг БНХАУ дангаараа эзлэх болжээ. Иймээс энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын хувьд маш их үр өгөөжтэй айлчлал уулзалт болсон гэж үзэж байна.
Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс дэмжиж байгаа, мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын байгуулалт, Хятад-Оросын байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулж ажиллах, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол чухал салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөх, мэдээ мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн билээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсын ерөнхийлөгчтэй тус тус уулзаж, айлчлалын үеэр Хятад, Монголын ГХ-ийн сайд нар Хятад, Монголын харилцааг шинэ хөгжилд хүргэх талаар үзэл бодлоо солилцсон юм. 
    
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан нь зө

вхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцгой чухал үйл явдал боллоо. Учир нь дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлаас хойш хил хязгаарын хувьд хаалттай зарчим баримталж ирсэн Хятад улсын стратеги, эдийн засгийн төлөвлөлт хаашаа чиглэх вэ гэдэг нь Монгол Улс төдийгүй, бусад улс орны хувьд ч тааварлашгүй нэгэн хүлээлт үүсгээд байгаа. Тун удахгүй хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт яриаг бодит зүйл болгохоор хоёр тал ажиллах ба энэ нь хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт бид бат итгэлтэй байна.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан нь амжилт даллан дагуулж хожим хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд онцгой чухал үйл явдал хэмээн тэмдэглэгдэх нь гарцаагүй билээ.

Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 255
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313