
Сүүлийн өдрүүдэд Германы канцлер Олаф Шольц "Дипломат үйл хэрэг" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ, “Хятадын хөгжил, дэвшил нь Хятадыг ганцаардуулах гэсэн биш бөгөөд Хятадтай хамтран ажиллахыг хязгаарлах шалтгаан бүр ч биш. Өнөөгийн дэлхий нийт шинэ хүйтэн дайнд шилжин ороогүй ба Хятад, Америк харилцан сөргөлдөх үзлийг ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэмдэглэжээ. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулт өгчээ.
Мао Нин хэлэхдээ, “Германы канцлер Олаф Шольцын гаргасан мэдээллийг бид анзаарсан. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих гадаад бодлогыг баримталж, улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Хятадын хөгжил нь дэлхийн энх тайван байдлыг хамгаалан, дэлхийн хөгжлийн хөдөлгөгч хүчин болж байгааг бодит үнэн харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа