

Дорнод аялал жуулчлалын нэгдлээс орон нутгийнхаа аялал жуулчлалын систeмийг байгуулах, хөгжүүлэхийн төлөө төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах зорилгоор цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Тэд энэ удаад аймгийн Татварын хэлтсийн мэдээллийг сонсож, тус хэлтсийн зүгээс аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллага болон жуулчдад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, цаашлаад хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцжээ. Тус хэлтсээс аялал жуулчлалын салбарт хамааралтай ААН, байгууллага, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг тодорхой болгож, мэдээлэхээр болоод байна.