Үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг “Номын баяр”-ын арга хэмжээ 32 дахь жилдээ тохиож байна. Манай аймгийн хувьд Хөгжимт Драмын Театрнаа Төв номын сан, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвөөс гадна Гурван Билэг номын дэлгүүр зэрэг номын худалдаа эрхлэгчид оролцож үзэсгэлэн гаргалаа.
Үүнд онцлох нь Дорнод аймагт нээгдээд 10 гаруй хонож буй “Go Top” дэлгүүр “Номын баяр”-ын арга хэмжээнд анхны жилдээ оролцож уран зохиол, хувь хүний хөгжил зэрэг 200 гаруй нэр төрлийн номнуудаасаа номонд дурлагсаддаа зориулж үзэсгэлэн гаргалаа.
Мөн онцлууштай нэгэн ном нь “Хуримын чимэглэл” компаниас хурим хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулсан “бидний хурим” нэртэй хуримын хөтөч ном юм. Мөн 0-3 насны хүүхдийн бүхий л дурсамжийг хадгалах үнэг хайчлах бэлдэцтэй номыг уншигч нартаа зориулан анх удаа “Номын баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.
Гэвч номонд дурлагсдын догдлон хүлээдэг болсон уг баярт Дорнодын уншигчид цомхон хамрагдлаа. “Илүү олон хүн унших үйлд шамдах тусам тухайн нийгэм улам бүр ахиж хөгжиж байдаг” билээ.