Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн болон сургалтын чанараа ахиулсан сургууль, цэцэрлэгүүдэд “Цахим анги”, “Багшийн хөгжлийн төв” –ийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Мөн Орон нутгийн сумдын Сургууль, цэцэрлэг, дотуур байранд шаардлагатай агшин зуурын ус халаагчийг гардуулав. Эдгээр төхөөрөмжүүдийг аймгийн төсвийн 3.5 сая төгрөгийн санхүүжилтээр авчээ.
“Багш хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг Сургалт, чанараар тэргүүлсэн Хэрлэн сумын 6-р цэцэрлэг, Баянтүмэн сумын цэцэрлэг, Ялалт багийн сургууль, Цагаан-Овоо сумын сургуулийн удирдлагууд хүлээн авлаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго бол боловсролын чанарыг дээшлүүлэхэд уламжлалт сургалтын арга зүйг дэвшилтэт технологтой хослуулан хэрэгжүүлж багшийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх юм.