Дорнод аймаг дахь Бурхан шашины төв "Данриг Данжайлин" хийдийн айлтгал хүсэлтээр Монголын бурхан шашинтан, лам хуварга, сүсэгтэн олны багш Жадо ринбүүчи 8 дугаар сарын 24-ны билэгт сайн өдрөөс эхлэн 10 хоногийн турш Дорнод аймгийн сүсэгтэн зон олонд номын заллага айлтгал хийж байна.
Далайн эрхт эзэн ханьцашгүй ачит, Дээрхийн гэгээн XIV-р Далай ламын Намжил дацан, агуу нууц цогт Доджүд дацангийн хансүр дээд аврал Жадо ринбүүчи багшийн номын айлдварт Сингапур, Малайз, ОХУ, Энэтхэг улс болон 21 аймгийн сүсэгтэн олон, лам хуваргууд гээд 500 гаруй хүн Дорнод аймгийг зорин ирээд байна. 10 өдрийн турш өглөөний 08 цагаас 11 цаг хүртэл ном айлдаж 13 цагаас эхлэн сүсэгтэн олондоо авшиг хүртээх юм.
Сүсэгтэн олонд Ламрим Дүйдонгийн хөтөлбөр, шар малгайтны ёсны нийтийн бусын 13 Ямандаг, Данаг жүгсүм, Шэдмар жүгсүмийн бэлтгэл болон авшиг, Гомдэ Намхаажалуангийн зарлиг 13 Ямандагийн үүсэл төгсгөлийн зэргийн хөтөлбөр болон эш лүн, Жигжэдбалбодын эш лүн хүртээн төгсгөлд нь шар Ямандагийн насны авшиг болон Бат оршил өргөнө.
1937 оноос хойш Монголын бурхан шашинтны түүхэнд уншигдаж байгаагүй том номын хурим бол байгаа юм.