3215 номын сан үнэ төлбөргүй ажиллаж байна

2022 оны 8-р сарын 19 өдөр

Наймдугаар сарын 18-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны орлогч сайд Сүн Е-ли хэлэхдээ, 2021 оны эцсийн байдлаар, Хятад улс  олон нийтэд зориулсан 3215 номын сан, 3316 соёлын төв, 6183 музейтэй  боллоо. Түүнчлэн хот суурингийн соёлын 40 мянга гаруй төв, хөдөө тосгоны соёлын 570 гаруй мянган төв болон 580 мянган номын өргөөг ажиллуулж байна. Одоогоор Хятад улсад нийтийн номын сан, соёлын төв, урлагийн галерей, соёлын төв, болон олон олон музейгээр олон нийт үнэ төлбөргүй үйлчлүүлж байна хэмээн дурдлаа. 
2021 онд, Хятад улсын хэмжээнд нийтийн номын санд нэвтрэх үнэмлэхтэй уншигчийн тоо 103 саяд хүрч, давхацсан тоогоор 800 сая гаруй хүн олон нийтийн соёлын байгууллагаар үйлчлүүлжээ. Мөн үндэсний хэмжээнд музей, соёлын төвүүдэд 6 мянган удаагийн үзэсгэлэн, 320 мянган удаагийн соёл боловсролын үйл ажиллагаа зохион байгуулсан ба давхацсан тоогоор 800 сая орчим үзэгч хүлээн авч, цахим хуудсаар  давхацсан тоогоор  4.1 тэрбум хандалт хүрчээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/ , Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл

  • Туяа
  • 335
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313

Sorry, no image found.
<
>