
“Вэньтянь” лаборатори бүхээгийг тойрог замын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгт холбосноор Хятадын сансрын станцын гаднаас харагдах “үзэмж” нэмэгдлээ. Саяхан Хятадын сансрын станцынхан сансар дахь фото зургаа илгээжээ. “Тяньхэ” бүхээгийн хэсгээс нарны аймаг алгуурхан эргэх нь харагдах бөгөөд “Вэньтянь” лаборатори бүхээгээс харагдах эх дэлхийн үзэсгэлэнг камерын дуранд буулгажээ. Үүнээс гадна Хятадын сансрын станцад удахгүй шинэ бүхээг нэмэгдэх бөгөөд “Мэнтянь” хэмээх лаборатори бүхээгийг судлан бүтээх бүх ажил нэгэнтээ дуусаж, саяхан Вэньчаны сансрын хөөргөлтийн талбайд аваачсан байна. Цаашид төлөвлөгөөний дагуу хөөргөлтийн бүсэд тус бүхээгийн угсралт болон туршилтын ажлууд үргэлжлэх юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл