
Өнөөдөр буюу 08-р сарын 09-нд Жянши мужийн Ганжөү хотын Шингүө шяньд Хятадын анхны соронзон маглев төмөр замын дамжин өнгөрөх системийн инженерийн туршилтын шугам болох "Улаан төмөр зам" амжилттай баригдаж дууссаныг мэдэгдлээ. Тухайн өдөр "Шингүө" бичигтэй улаан цагаан маглев галт тэрэг Шингүө өртөөнөөс хөдөлжээ. Хятадын Инженерийн Академийн академич Гань Ён зэрэг Засгийн газар, аж ахуйн нэгж, академи, судалгааны байгууллагын төлөөлөгчид анхны туршилтын аялалд оролцлоо.
Эх сурвалж: http://www.solongonews.mn/Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл