Хурдан морьдийг сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нь уралдуулдаг байсан бол энэ жил шинэ дүрэм батлагдаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар боллоо. Мөн энэ жил унаач хүүхдийн насыг 8-с дээш байхаар тогтоосон байна. Морь унуулах зөвшөөрлийг унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас заавал авсан байх, зөвшөөрсөн бичиг дээр тухайн уралдаанч хүүхдийн эцэг эх асран хамгаалагчийн утасны дугаарыг бичсэн байх шаардлагатай юм. Түүнчлэн уяачид морьдоо бүртгүүлэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Эцэг эх, асран хамгаалагчаас нь авсан зөвшөөрлийн хуудас, Унаач хүүхдийн даатгалын гэрээ, Унаач хүүхдийн хамгаалах хувцас, хэрэглэл байх ёстой гэдгийг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ. Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багт малын гоц халдварт "Үхрийн арьс товруутах" өвчин гарсан тул хурдан морьдийг гэрчилгээжүүлнэ гэлээ. Харин “Эрлийз морьдийг монгол морьдоос тусдаа уралдуулах журам”-ын дагуу зохион байгуулна. 7 дугаар сарын 12-нд уяачдын наадмаар эрлийз гурван насны морины уралдаан болно.