Дорнод аймгийн хурдан морины салбар хорооноос наадмаар уралдах 6 насны морийг шүдлэх, сэрвээг хэмжих, сэрвээний дээд хэмжээг тогтоон нийтэд зарлалаа. Энэ жил улсын хэмжээнд морины сэрвээний өндрийг
- Азарга, Соёолон-140см
- Их нас-141 см
- Хязаалан-137 см
- Шүдлэн-132 см
- Даага-127 см байхаар тогтоосон байна.
Мөн уралдаанч хүүхдийн насыг 8-аас дээш байх шаардлага тавьсан. Уяачид бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон гэр бүл, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгал зэргийг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Түүнчлэн хурдан морины эмээл, хамгаалах хэрэгсэл хүүхдийн биед таарсан аюулгүй байдлыг хангасан байх ёстой юм.
Хурдан морийг насны ангиллаар нь уралдах зайг
- Азарга 22-24 км
- Их нас 24-26 км
- Соёолон 22-24 км
- Хязаалан 15-17 км
- Шүдлэн 12-14 км
Даага 10-12 км гэж тогтоолоо. Хурдан морины бүртгэлийг Баянтүмэн сумын соёлын төвд 7 дугаар сарын 8, 9-нд морины салбар хороо хийнэ.