Дорнод аймгийн Алтас гадас одонт хөгжимт драмын театрын хамт олон Дорнод аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн тоглолтын бэлтгэлдээ ороод байна. Энэ жилийн баяр наадмын тоглолтоо үндэсний интертаминт хэв маягаар хүргэх юм. Наадмын ерөнхий найруулагчаар Дорнод аймгийн хөгжим драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна.
Тэрээр Олон улсын “ГЭГЭЭН МУЗА-14” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг жүжгийн зохиолч, шилдэг жүжгийн найруулагч, “ГЭГЭЭН МУЗА-16” наадмын хөгжимт жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар тус тус шалгарч байсан билээ.