Засварын ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын шал, тааз, гадна фасадыг засварлах, 150м урттай 6 ширхэг сүүдрэвч барих, 1000 м2 талбайд бетон зам цутгах, 660 м2 талбайд явган хүний зам барих, үзэгчдийн суух хэсгийн дотор хана, сандлыг будах зэрэг ажлыг хийж байна. Мөн хуучин музейн өнгийг сэргээх, замын дагуу байрлалтай хашаатай айл өрх нэгэн жигд өнгөөр хашаагаа будах, албан байгууллагууд гоёлын модоо засах гээд хот тохижолтын олон ажлууд шат дараатай хийгдэх аж. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Наадмын бэлтгэл хангах тохижилтод орон нутгийн төсвөөс 15,4 сая төгрөг, Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас 5 сая төгрөг баталж нийт 20 гаруй сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийж байгаа юм.