”Хос олимпын хот” гайхамшигт түүхийг бичиж, ”Нэг гэр бүл” ирээдүйг зорино

2022 оны 2-р сарын 25 өдөр

Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслол 02-р сарын 20-ны орой Бээжин дэх Үндэсний биеийн тамир спортын ордонд боллоо.

 2008 оны зуны олимпоос эхлээд 2022 оны Өвлийн олимп хүртэлх хугацаанд Бээжин хот түүхэн дэх анхны "Хос олимпын хот" болсон юм. Өнгөрсөн 16 хоногийн турш Бээжин хот спортын яруу алдар, мөрөөдлийн гэрч болж, хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлыг нэгтгэж чадлаа. Таван цагаригт далбаан дор 91 улс орон, бүс нутгийн 3000 шахам тамирчид шаргуу хөдөлмөрлөж, ур мэргэжлээ сорин, өөрсдийгөө давж, дэлхийн 2 дээд амжилт, Өвлийн олимпын 17 дээд амжилтыг шинэчилж, "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй-илүү эв нэгдэл"-тэй хөгжмийг тоглов.
Хятад улс цар тахлыг даван туулж, Өвлийн олимпыг энгийн хэр нь аюулгүй, сэтгэл хөдлөм зохион байгуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндөр зэрэглэлийн тэмцээний талбай, барилга байгууламж, маш сайн үйлчилгээтэй зохион байгуулалт зэрэг нь Олимпын том гэр бүл болон олон улсын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм.
02-р сарын 20-ны орой Үндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцож буй хүүхдүүдийн тоглолт     Зургийг: ЛИ ИБӨ
“Чи бид хоёр, зүрх сэтгэлээ холбож, нэг бөмбөрцөгт амьдарч байна...” Бээжин-2022 Өвлийн олимпын наадмын хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хүүхдийн цангинасан ариухан дуу хоолойгоор Бээжингийн Зуны олимпын нээлтийн ёслолын сүлд дуу “Чи бид хоёр” дууг дуулсан. Уянгалаг аялгуу Үндэсний биеийн тамирын ордон - “Шувууны үүр”-нд эгшиглэж, олон зуун жилийн мөрөөдөл биелсэн 2008 оныг эргэн санав.
"Олимпын гурван асуулт"-ыг эргэн харж, "Хос олимпын хот"-доо хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бол олимпын мөрөөдлийн үргэлжлэл, зуун жилийн өөрчлөлтийн илэрхийлэл. Бээжингийн Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын үеэр түүх мөнхийн сонгодог болон үлдэж, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд урагшлах замыг гэрэлтүүлэв.
"Хос олимпын хот" гайхамшигт түүхийг бичин, "Нэг гэр бүл" ирээдүйг зорино. Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны холбогдох хариуцлагатай нөхдүүд болон нээлт, хаалтын ёслолын гол бүтээлч багийн гишүүд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:
- Бээжингийн Өвлийн олимпын нээлт, хаалтын ажиллагаа нь дэлхий дахинд Нарлаг, итгэлтэй, нээлттэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн улс орны дүр төрхийг харуулж, Дэлхий нийтээрээ Хятадын замын талаар шинэ ойлголттой болж, том дуу хоолой, итгэл найдварыг илэрхийлэх уран сайхны аргыг ашиглан "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл"-ийн урам зоригийг түгээжээ.
"Ирээдүйг хамтдаа угтах" Хятадын саналыг дамжуулав
"Дэлхий дээр адилхан хоёр цасан ширхэг гэж байдаггүй". Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд наадамд оролцож буй төлөөлөгч бүрийн 91 жижиг цасан ширхгээс бүрдсэн том цасан ширхгийн романтик түүхийг толилуулжээ. Бээжингийн Өвлийн олимпын хаалтын ёслол энэ романтик түүхийг залган бичлээ.
Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан Имөү:
- Нээлтийн ёслол дээр жижиг цасан ширхгүүд нийлээд том цасан ширхгүүд болон хувирсан бол хаалтын ёслол дээр том цасан ширхгүүд хүмүүсийн зүрх сэтгэлд ариун гал болон хувирав. Сэтгэл хөдлөлийн хувьд цасан ширхэг нь хүн төрөлхтний нийтлэг сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бөгөөд "Ирээдүй зүг хамтдаа" уриаг төгс тайлбарлаж чадлаа гэж хэлж байна. 02-р сарын 20-ны оройҮндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр   Зургийг: ЛИ ГА
- Оролцогч улс орон, бүс нутгуудын хөтөч самбар, хувцас өмсгөл, энх тайвны тоглолтын тагтаа, сүлд дууг дуулах, гал бамбарыг асаах, унтраах хүртэл олон улс орон, бүс нутгийг төлөөлсөн цасан ширхгүүд Таван цагариг тугны дор цугларлаа. Энэ бол зөвхөн Хятадын хэм маягтай романтик төдийгүй, "Дэлхий ертөнц адилхан нэг гэр бүл"-ийг хамтдаа бүтээн байгуулах Олимпын наадмын жинхэнэ дүр төрхийг харуулсан гэжЕрөнхий найруулагч Жан Имөү хэлэв.
Хаалтын ёслол дээр AR /augmented reality/ технологийн тусламжтайгаар агаар дээр гарч буй Хятадын аварга том өлзий хээ нь газрын цэгээн дэлгэц дээр үзүүлсэн өнгөт өлзий хээгээр тэнгэр газрыг холбон нэгтгэжээ. Наадамд оролцож буй улс орон, бүс нутгийн тамирчид "Баяр баясгалангийн магтаал"-ын аялгууны хамт дэлгэц дээр Хятадын өлзий хээний дундуур сүлжилдэн орж ирлээ.
Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны нээлт, хаалтын ажлын хэсгийн дарга, Үндэсний биеийн тамир спортын ордны ашиглалтын багийн эрхлэгч Чан Юй:
- Бээжингийн Өвлийн олимп бол олимпын "Илүү эв нэгдэл" уриаг нэмсэний дараа зохиогдож буй анхны Өвлийн олимп юм. Нээлт хаалтын үйл ажиллагаа нь "Ирээдүй зүг хамтдаа" гэсэн сайхан алсын харааг "Илүү эв нэгдэл" гэсэн оюун санааны үзэл баримтлалтай цуурайтуулж, Олимпын талбарт хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох үзэл баримтлалын ил тод тайлбар болж байна гэж илэрхийллээ.
"Чи бид хоёр" дууны аялгуунд оролцогч улс орон, бүс нутгийн туг баригчид төв хэсэгт цугларч, таван цагариг аажмаар дээшлэн, цасан ширхгийн хэлбэртэй бамбартай сүлэлдэж, "Хос олимпын хот" болох Бээжингийн сайн сайхан мөчүүдийг харуулж, хүүхдүүдийн цээлхэн дууны аяар бамбар аажмаар унтарлаа. Бүх цасан ширхгүүдийг тарааж, видео болон AR дүрслэл хэлбэрээр тэнгэр газар руу буцаана. Энэ үед өнгөөнгийн хос шугамтай олимпын цагариг, нийт хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл байдлын бэлгэдэл дугуй хэлбэртэй салют, "Нэг ертөнц, нэг гэр бүл" салютуудыг тэнгэрт хөөрөв.        02-р сарын 20-ны оройҮндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслолын ажиллагааны салют буудлага         Зургийг: ЦАО КАН
 
Дарга Ши Жиньпин 2022 оны Өвлийн олимп, Өвлийн паралимпын наадмын бэлтгэл ажилтай танилцахдаа Бээжингийн Өвлийн олимп, Өвлийн паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах нь Хятадын үндэстний их сэргэн мандалтыг биелүүлэх бидний итгэлийг гүнзгийрүүлээд зогсоогүй юм. Улс орон, үндэстний ард түмэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг бүтээн байгуулах, наран гэрэлт, хөгжил цэцэглэлт, нээлттэй байдлын сайхан дүр төрх бүхий хамтын нийгэмлэгийг байгуулахад тус дэм үзүүлж, Хятадын талаарх хүмүүсийн ойлголт, танилтыг нэмэгдүүлнэ гэсэн байна.
Чан Юй:
- Хаалтын ёслол нь цаг хугацаагаар аялсан бөгөөд 2008, 2022 онууд "Шувууны үүр"-нд огтлолцсон. 2008 оны Бээжингийн олимпын наадам Хятад улс болон Олимпын наадам анх удаа "гар нийлж" байсан нь дэлхий дахинд Хятад улсын таван мянган жилийн үүх түүхтэй соёл иргэншил болон дэлхийд үзүүлсэн хувь нэмрийн амжилтыг харуулсан юм. Бээжин-2022 Өвлийн олимп нь ирээдүйд илүү тулгуурласан бөгөөд шинэ эрин үед "Ирээдүй зүг хамтдаа" гэсэн үзэл баримтлал, саналыг урлагийн арга хэрэгслээр дамжуулсан байна гэж хэллээ.
"Нэг ертөнц, нэг гэр бүл" нь нээлт, хаалтын ёслолын гол сэдэв болсон. Энэ бол басхүү бидний дэлхийд гаргасан баатарлаг тунхаг юм. Ерөнхий найруулагч Жан Имөү:
- 2008 онд "Нэг ертөнц, нэг мөрөөдөл"-өөс "Ирээдүй зүг хамтдаа" хүртэл, Хятад улс Олимпын наадамд идэвхтэй оролцож, Олимпын үзэл санааг тууштай дэмжин, Олимпын үзэл санааг тууштай дагаж мөрдсөн дагуулан удирдагч болжээ. Цаашид Хятад улс дэлхийг илүү нээлттэй байдлаар хүлээн авч, соёл иргэншлийн ололт амжилтаараа дэлхийд хувь нэмрээ оруулах болно гэж хэлсэн байна.
Соёлын итгэлийг баримтлах өвөрмөц бүтээлч байдал
Нарны хорин дөрвөн улирлаар цагийг тоолж, зочноо угтан авах "Мөсөн сийлбэртэй Хятад маягийн хаалга цонх"-ууд, "Хатан голын ус" асгарсан, эфирт сайхан цасан ширхгүүд зэрэг Бээжингийн Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, үзэгдэл, гайхалтай зургууд гадаад, дотоодод үзэгчдийг алмайруулжээ.                                    02-р сарын 04-ний орой Бээжингийн Үндэсний биеийн тамир спортын ордонд Өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцох Хятадын төлөөлөгчдийн баг талбайд орж ирнэ         Зургийг: ЛАНЬ ХУНГУАН
 
2022 оны шинэ оны эхэнд дарга Ши Жиньпин Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн "Мөсөн тууз"-тай танилцах үеэрээ илүү олон хятад элементийг ашиглан, менежментэд нэгтгэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг харуулж, манай улсад мөсөн болон цасны спортыг хөгжүүлэх сайхан нэрийн хуудас болсон байна.
Чан Юй:
- Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг хэрхэн харуулах нь бидэнд нээлт, хаалтын ёслолд бэлтгэхэд чухал урам зориг өгсөн гэж хэллээ.
Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөний эх нооргийн зохиогч Юй Лэй:
- Хаалтын ёслолын эхэнд талбайн төв хэсэгт хүүхдүүд дэнлүү барин гарч ирж, Юаньшяогийн баярын уламжлалт зан үйлийг харуулан, талбайн төв дэх "Өвөл" гэсэн ханз үсгийг асааж, мөнгөн цагаан мөсөн талст гоёмсог өнгөтэй болж хувирав. 12 жилийн дүр төрхтэй асар том мөсөн тэрэг бүжиглэж буй хүүхдүүдийг ачин орж ирсэн гэж танилцууллаа.
"Бургас хугалж хайраа илгээх" хаалтын ёслолын дурсамжийн агшинд "Баяртай" дууны хамт хэсэг хүмүүс гартаа гялалзсан зэгсэн мөчрүүдийг барин алгуурхан алхсаар төв талбай руугаа орлоо. Хаашаа ч явсан салхи сэвэлзэж, бургасны мөчир найгана. Жүжигчдийн тоглосон дүрсний эффектүүд нь хагацлын гунигтай байдал, амьдралын үргэлжилсэн үр нь зүүд мэт тэнгэрт нисч байна. Бургасны навчис хүмүүсийн гарт хөвж, янз бүрийн давхаргын хүмүүс мөнгөн бургасны мөчрүүдийг тэвэрсэн газрын төвд цугларч, Хятадын хэдэн мянган жилийн уламжлалт салах ёсыг харуулав.                                        02-р сарын 20-ны орой Үндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслолын ажиллагааны "Удны нахиаг хугалж, хайраа илгээх" хэсэг тоглолтын хэсэг   Зургийг: ЦАО КАН
 
- Дуу, хэсэг хүмүүс, атга бургасны мөчир, нэг хэсэг ногоон зүлэг, хамтдаа ирээдүй зүг.Хятадууд мянган жил уламжлагдсан салах ёсоороо зочноо үдэж байна. Гэрэл болон хайрын дунд, мөс, цас хайлж, эх дэлхий сэргэж, эрч хүчээр дүүрэн амилна. Сайхан итгэл найдвар нь амьжиргааны гэрэлд дүрэлзэж, хаврыг хамтдаа угтаж, ирээдүйг угтах болно гэж хаалтын ёслолын ерөнхий бүтээлч найруулагч Хуан Хүй тайлбарлав.
Чидун жимсний мөчир, хятад өлзий зангиа нэгдсэн "Том цасан ширхэг"-ээс гэрэл хайраар бүтээгдсэн амьдралын хөшөө болж, нээлттэй байдал, хамтдаа хуваалцахыг илэрхийлсэн "Хятадын хаалга"-наас гоо үзэсгэлэн, соёл иргэншлийг харуулсан "Хятадын цонх" хүртэл. Бээжингийн Өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслол Хятадын соёлын мөн чанараар бүгдийг ачиж, "Дэлхийн их эв найрамдал"-ын гоо үзэсгэлэн, романсыг бичжээ. Хаалтын ёслолын дүрслэх урлагийн ерөнхий найруулагч Жан Линлин:
- Нээлт, хаалтын ёслолын хөтөлбөр, бүтээл бүр нь өвөрмөц гоо зүйн үзэл баримтлал, Хятадын соёлын өвийг агуулсан бөгөөд үзэгчид гэрэл, харааны сэрлээр дамжин соёлын итгэлийн өвөрмөц бүтээлч байдлыг мэдрэх болно гэж хэллээ.
Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны Соёлын үйл ажиллагааны хэлтсийн дарга Чэнь Нин:
- 5000 жилийн түүхэнд бүрэлдэн тогтсон Хятадын соёл шавхагдашгүй. Энэ бол Бээжингийн Өвлийн олимпын наадмаас хаа сайгүй харагдаж байна. Өвлийн олимпын хаалтын ёслол нь жинхэнэ, тод, урам зоригтой, соёлын баялаг Хятад улсыг дэлхий дахинд танилцуулж, дэлхийн соёлын солилцооны хөгжлийг ахиулахын зэрэгцээ дэлхийн соёлд шинэ эрч хүчийг авчирсан юм гэж хэлсэн байна.           02-р сарын 20-ны орой Үндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслол болов     Зургийг: ШЮЙ ЗЫЖЯНЬ
 
- “Олимпын наадмын талбайн ландшафт, гол элементүүдийн дизайн нь "Арга зам нь чөлөөтэй, байгаль ба хүний нэгдэл" гэсэн Хятадын гүн ухааны баримтлалыг харуулжээ".Өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолд наадмын сүлд болсон "Өвлийн мөрөөдөл" нь Хятадын уран бичлэгийг мөсөн болон цасан спорттой хослуулсан нь өвлийн спортын эрч хүч, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн. Өвлийн олимпын медалийг бүтээсэн үндэс суурь нь Хятадын эртний дугуй хаш чулуунаас үүсэлтэй. "Тэнгэр газар, хүмүүсийн зүрх сэтгэл нэгдсэн" гэсэн соёлын утгыг илэрхийлсэн байна. Тэмцээний газрын ландшафтын дизайнд Хятадын уул усны үзэмжийн төсөөлөлд нэгтгэгдэж, тамирчид болон ландшафтыг нэгдмэл байдлаар нэгтгэж, тамирчид зургийн дунд сэлж байгаа шиг харагдуулдаг.
- Эдгээр "Хятадын элементүүд" нь Хятадын соёлыг харуулах сайхан нэрийн хуудас болоод зогсохгүй, соёлын өөртөө итгэх итгэлийн "Дэвсгэр" өнгө болсон байнагэжБээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны Соёлын үйл ажиллагааны газрын дүр төрхийн ландшафтын уран сайхны захирал Линь Цүньжэнь хэллээ.
Нүд гялбуулж сэтгэл баясгасан наадам
2019 оны 02-р сард дарга Ши Жиньпин Өвлийн олимп, Өвлийн паралимпын бэлтгэл ажилтай танилцахдаа шинжлэх ухаан, технологийн онцлог, ухаалаг, ногоон, хэмнэлттэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хэрэгслийг ашиглан, байгаль орчныг хамгаалах шаардлагыг чандлан хэрэгжүүлж, экологи, байгаль орчин, түүх соёлын дурсгалт эд материалыг хамгаалж, Хятад хэв маягийг харуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байна. Бээжингийн Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол дээр үзэгчид Олимпын наадмын түүхэн дэх хамгийн том "Мөсөн гадаргуу"-гаас бий болсон мөрөөдлийн мөсөн талбайг үзэж, "Хатан голын ус тэнгэрээс ирсэн" гэсэн уран сайхны сайхан төсөөллийг мэдрэн, болор тунгалаг мөс, цасан таван цагариг мөсийг хагалан гарч ирэв. "Энхийн тагтаа нисгэх" болон гол сэдэвт дууны дунд гарч ирсэн "Оддын цасан ширхгүүд"-тэй баясан тоглож, тэшүүрээр үлдээсэн гэрэлт мөрийг бахархаж, "Удны нахиаг хугалж хайраа илгээх" болон төв хэсгийн гэрлийн уялдаанаас сайн сайхан амьдралын хөшөөг гэрчлэх болно. 02-р сарын 04-ний орой Бээжингийн Үндэсний биеийн тамир спортын ордонд Өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолын үеэр мандуулсан "Мөс цасны таван цагариг"        Зургийг: ДИН ШЮЙ
 
- Шинэ технологийн гоо зүй, Хятадын соёл урлагийг төгс хослуулснаар дэлхийн улс орнуудын хоорондын уялдаа холбоо, эв найрамдлыг онцолсон хэмнэлттэй боловч энгийн бус, эфирийн бөгөөд гайхалтай дүрслэлийн найрыг бий болгосон гэж Ерөнхий найруулагч Жан Имөү хэлэв.
Нээлтийн ёслолын харааны эффектийн захирал Ван Жи-Өү:
- "Шувууны үүр"-ийн асар том тайзан дээр гагцхүү технологи л Өвлийн олимпод урам хайрлаж, мөс, цасны энэхүү арга хэмжээг илүү нүд гялбам, сэтгэл татам болгох боломжийг олгожээ гэж ярьлаа.
Ван Жи-Өү, Жан Линлин нарын хэлснээр мөс, цасны эффектийг бодитой болгохын тулд нээлт, хаалтын ёслолд бодит цагийн зураг авалт, нүцгэн нүдээр 3D, компьютерийн хөдөлгөөнт дүрс /CG/, нэмэгдүүлсэн бодит байдал /AR/ зэрэг технологийг ашигласан нь асар том, нарийн төвөгтэй дижитал инновацийн төсөл гэж хэлж болно. Нээлтийн болон хаалтын ёслолын харааны эффектийн төслүүд нь 5800 секунд, 4900 гаруй секундын дижитал контент, 290000 ба 250000 фрэйм зэрэг 17 ба 20 процессын холбоосыг хамарсан. Үзүүлэх хугацаа нь тус тус 2430 цаг, 1980 цагт хүрчээ. Үүний зэрэгцээ мултимедиа, VIA, гэрэлтүүлэг, аудио зэрэг олон төрлийн төхөөрөмж, хэрэгслийг ашиглан харааны дүрсийн онцлох үйл явдлуудыг нэгтгэснээр дэлгэцийн өмнө байгаа үзэгчид тухайн талбарын үзэгчдийн харж чадахгүй цочирдмоор эффектийг олж хардаг болгосон байна.
Гурван жил гаруй үргэлжилсэн нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажлын явцад уран сайхны бүтээлч байдлын тасралтгүй дэвшил, технологийн хэрэгжилтийн зөрчилдөөн, харилцан сурталчлахыг гүн гүнзгий ухаарсан гэж Чан Юй сэтгэлийн үгээ дэлгэнэ.
- Энх тайвны тагтаа шоунд хүүхдүүд болон тэдний хөл дор байгаа цасан ширхгийг бодит цаг хугацаанд нь авах, дүрслэх, тоглуулахын тулд бид найруулагчийн баг бүрдүүлж, техникийн хэрэгслийг органик байдлаар нэгтгэсэн. Бээжингийн кино академийн баг болон бусад дотоод, гадаадын байгууллагууд сүүлийн 10 сар орчим судалгаа, хөгжлийн хамтын ажиллагаа явууллаа. Энэ үйл явцад Хятад, гадаадын залуу шинжлэх ухаан, технологийн ажилчид бие биенээ дэмжиж, нягт хамтран ажиллаж буй эрэл хайгуулын үйл явц харагдаж байгаа нь сэтгэл хөдөлгөм юм гэж ярив.
01-р сарын 27-нд "Бяцхан тагтаанууд" бэлтгэл сургуулилтаа хийж байна      Зургийг: ПЭН ЗЫЯН
 
- Өвлийн олимпын нээлтийн өмнөхөн Олон улсын олимпын хороо Бээжингийн Өвлийн олимпыг 4К Ultra HD формат хэлбэрээр шууд дамжуулж, Хятадын технологийн компаниудаар дамжуулан Олимпын шууд нэвтрүүлгийг үүлэн сүлжээгээр дамжуулан дэлхийн олон тэрбум үзэгчдэд хүргэнэ гэж мэдэгдлээ. Телевизийн нэвтрүүлгийн өндөр нягтралтай форматын шаардлагыг хангахын тулд Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолыг Олимпын наадмын түүхэнд анх удаа 16К-ийн зургийн чанартай гэрэл болон видеоны дэлгэцийг бүтээсэн. 8К хэт өндөр нягтралтай хуурай газрын дэлгэцийн систем нь Гиннесийн дээд амжилт тогтоолоо гэж нээлт, хаалтын ёслолын гадаа зураг авалт, богино хэмжээний киноны ажлын багийн дарга бөгөөд найруулагч Ли Жывэй танилцууллаа. Хаалтын ёслолын найруулагч Ша Шяаолань:
- Улсын дотоодын тайзны урлагийн технологи нь тодорхой нэг технологийн шинэчлэлээр хязгаарлагдахаа больж, интеграцийн чиглэлээр ахиц дэвшил гаргажээ. Дуу, гэрэл, цахилгаан, интернет зэрэг мэргэжлээр тоглолт, зураг авалтыг уялдуулж, бодит урлагийг шинэчилсэн гайхалтай үр дүнд хүрсэн инновацийг толилуулж байна гэж илэрхийллээ.
- Өмнө нь бид ихэвчлэн импортын гэрлийг ашигладаг байсан. Сүүлийн жилүүдэд Хятадад тайзны урлагийн технологи хурдтай хөгжихийн хэрээр Хятадад үйлдвэрлэсэн Тайзны урлагийн гэрэл нь техникийн стандарт, гэрлийн эх үүсвэрийн хүч, гэрлийн хамгаалалтын түвшний хувьд ихээхэн сайжирсан. Энэ нь дотоодын тайзны урлагийн зах зээлийн хэрэгцээг хангаад зогсохгүй хилийн чанадад зарагдсан. Ша Шяаолань:
- 2008 онд Бээжингийн олимпын "Шувууны үүр"-нд ашигласан гэрлийн 80 хувь нь импортын тоног төхөөрөмж байсан. Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд ашигласан бүх гэрлийг Хятадад үйлдвэрлэсэн. Манай тайзны урлагийг технологи дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд орсон гэж хэллээ.
Байгальд бохирдолгүй "Ногоон" Өвлийн олимпыг зориулсан
Дарга Ши Жиньпин "Энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм" тэмцээний шаардлагыг удаа дараа онцлон тэмдэглэсэн.
Чан Юй:
- Нээлт, хаалтын ёслолд бэлтгэх бүх явцад би "Энгийн байдал, аюулгүй байвал хамгийн гайхалтай" гэсэн гүн утгыг мэдэрсэн. Гайхамшигт байдлыг энгийн байдлаар харуулах нь Хятадын соёлын өөртөө итгэх итгэлийг л харуулж байна гэж хэллээ.
Бээжингийн Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын бүх үзүүлбэрт жирийн иргэд, сайн дурынхан, олон салбарын тамирчид зэрэг нийт 3000 орчим хүн оролцов. Хаалтын ёслолын арга хэмжээ болох газар, техник хангамжийг нээлтийн ёслолд үндэслэн бүрэн дахин ашиглаж бүтээв.
Чан Юй:
- Бээжингийн Өвлийн олимпын нээлт хаалтын ажиллагаа нь асар том, хөл хөдөлгөөн ихтэй тактикийн хөтөлбөрийг дахин гаргахгүй, харин Хятадын уламжлалт хайр дурлал, гоо зүйг харуулсан бүтээлч онцлох үйл явдлуудаар ёслол болон хөтөлбөрийг нягт хослуулсан гэж танилцууллаа.
- Нээлт, хаалтын ёслолын үеэр үзүүлсэн гайхамшигт амжилт нь үнэндээ Өвлийн олимпын наадмыг холбосон "Энгийн байдалд хүрэх зам"-ын үр дүн юм. Өвлийн олимпын гол сэдэв дэлхий дахинд яг ийм энгийн бөгөөд гоо зүйн хувьд тааламжтай, илүү тодорхой байдлаар илэрхийлэгдэж, Хятад улсын дүр төрхийг дэлхий дахинд илүүөргөн цар хүрээтэй, ард түмний зүрх сэтгэлд илүү гүнзгийрсэн байна. Зуун жилийн турш бадамлаж буй олимпын бамбар "Том гал"-аас "Жижиг гал" болж өөрчлөгдсөн ньасар их зориг, итгэлийг шаардсан. Энэ нь дарга Ши Жиньпин "Ногоон, хамтдаа хуваалцах, нээлттэй, цэвэр" Олимпын наадмын үзэл баримтлалыг харуулсан гэж Ерөнхий найруулагч Жан Имөү танилцуулав.02-р сарын 04-ний орой Бээжингийн Үндэсний биеийн тамир спортын ордонд Өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолоор Динигел Йиламужян, Жао Жяавэнь нар сүүлчийн бамбар барин орж ирлээ    Зургийг: ЦАО КАН
 
Ерөнхий найруулагч Жан Имөү:
- Олимпын гал бол олимпын оюун санааны чухал бэлгэ тэмдэг болно. Гэвч байгаль орчныг хамгаалах тухай ойлголт ард түмний зүрх сэтгэлд улам бүр дэлгэрч, өнгөрсөн хугацаанд дүрэлзсэн галын хэлбэр хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэдэгт бат итгэж байсан.Бээжингийн Өвлийн олимп энэхүү боломжийг ашигласан нь Хятадын ногоон олимп, шинжлэх ухаан технологийн олимпыг зохион байгуулах үзэл санааг харуулсан юм гэж хэллээ.
Байгаль орчинд бохирдолгүй салют буудах нь бас нэгэн онцлог болсон. Өвлийн олимпын нээлт, хаалтын ажиллагаанд зөвхөн чухал цэгүүдэд байгаль орчинд ээлтэй, бохирдолгүй салют буудуулдаг. Жишээлбэл, цасан ширхгийн бамбар унтарсны дараа "Хос шугамтай таван цагариг" салют дахин гарч ирэн, 2008 оны Олимпын наадмын таван цагаригийн онцгой эффектийг цуурайтуулав. Газар дээрх үзүүлбэртэй хамт "Шувууны үүр"-ийн дээгүүр тусгай эффект бүхий салют буудан, "НЭГ ГЭР БҮЛ" Хятад үсэг болон "ONE WORLD ONE FAMILY" Хятад, англи үсгээр харуулсан. Дараа нь өндөр нам салют буудаж, тоглолтын үзүүлбэрийг оргилд нь хүргэж, агаарт томоохон салютын гэрэл гарч ирсэн нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийн гол сэдэв болон илүү эв нэгдэлтэй Олимпын үзэл санааг харуулсан нь тус удаагийнӨвлийн олимпын бүрэн амжилтын бэлгэдэл болсон гэж Чан Юй танилцуулав.
Нээлтийн болон хаалтын ёслолын дүрслэх урлагийн ахлах дизайнер Цай Гүөчян:
- Нээлт, хаалтын ёслолын салют буудлагын үзүүлбэр нь хэмнэлттэй энгийн байдлын үзэл баримтлалыг баримталж, үргэлжлэх хугацааг тус бүр 120 секунд, 90 секунд болгон бууруулсан байна. Өндөр ба нам зайд зориулсан тусгай эффект бүхий салют зэрэг байгаль орчинд бохирдолгүй бүх төрлийн салютуудын нийт хэрэглээ нь Бээжингийн 2008 оны Зуны олимпын наадмын 10 хүрэхгүй хувь боловч илүү сайн өндөр түвшний шаардлагатай гэж хэлсэн байна.
02-р сарын 20-ны оройҮндэсний биеийн тамир спортын ордонд Бээжингийн Өвлийн олимпын XXIV наадмын хаалтын ёслолын салют буудлагын үзүүлбэр Зургийг: ШИН ГУАНЛИ
 
Нээлт, хаалтын ёслолд олон салют ашиглахаа больж, "Ли Чүнь" буюу "Хаврын уур", "Нэг гэр бүл" зэрэг Хятад, Англи хоёр үсгийг хослуулсан босоо график бүхий салют буудлагын төрлүүдийг тусгайлан бүтээсэн нь илүү бүрэн дүүрэн амжилтад хүрчээ.
- Энэ нь зөвхөн хөгжилтэй, идэвхтэй залуу уур амьсгалыг илтгээд зогсохгүй, хагацахыг хүсдэггүй халуун дулаан, романтик мэдрэмжийг бий болгож, сайн сайхан үзүүлбэр үзүүлж, Бээжингийн Өвлийн олимпын сайн сайхан уур амьсгалыг харуулсан байна гэж нээлт, хаалтын ёслолын салют буудлагын зураг төсөл, техникийн гүйцэтгэх захирал Цай Цаньхуан хэллээ.
- Үүний зэрэгцээ энэ удаагийн тусгай салютыг ихэвчлэн Хунань, Хэбэй зэрэг газарт үйлдвэрлэсэн. Бүгд өндөр технологид суурилсан, байгаль орчинд бохирдолгүй, бичил утааны салютууд юм. Түлшний найрлагыг сайжруулсны дараа салют нь хоргүй, бага зэрэг утаатай, технологийн шинэчлэлийн тусгай эффектээр бүтээгдсэн. Салют буудах үед байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг эрс багасгаж, байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг тусгасан гэж Цай Гүөчян ярьсан юм. 

эх сурвалж: http://www.solongonews.mn/content/read/48176.htm, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл

  • Туяа
  • 341
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313