“Тогвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний Зүүн бүсийн уулзалт Чойбалсан хотноо өнөөдөр эхлэв. Уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 230 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, яамны төлөөлөгчид оролцож байна. Тэд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн чиглэлээр зөвлөлдөж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 11 жилийн дараа болж буй улсын зөвлөлгөөн нийслэл хотын гурван дүүрэгт, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай аймагт болж байгаа нь энэ. Багш нар өөрт тулгамдаж буй асуудлаа бүх нийтээрээ ярилцах, түүнээс гарах шийдлийг хэлэлцэх, туршлага судлах, ажил хэрэгч уулзалт өрнүүлэхэд зөвлөгөөний гол зорилго оршиж байгаа юм. Хэлэлцсэн асуудал бүрээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Зөвлөлгөөний үеэр Дорнод аймгийн удирдлага санал хүсэлтээ албан ёсоор тавьж, багш нар ажлын байран дээрээ хөгжих, суралцах орчныг бүрдүүлэх, ачааллыг багасгах, цагийг үр дүнтэй ашиглах, технологийн дэвшлийг тогтмол нэвтрүүлснээр багш нарын механик ажилд зарцуулдаг цагийг багасгахад дэмжлэг үзүүлэх, багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.
Бүсийн зөвлөлгөөн өнөөдөр, маргааш үргэлжилнэ.