Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийлээ

2022 оны 2-р сарын 6 өдөр

Бээжингийн өвлийн XXIV олимпын нээлтийн ёслол 02-р сарын 04-ний 20:00 цагт Хятадын үндэсний спортын төвд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээд оролцон өвлийн XXIV олимп эхэлснийг зарлав. Нээлтийн ёслолд Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг нам, төрийн удирдагчид болон Олон улсын олимпын Хорооны дарга Бах, дэлхийн олон орны удирдагчид болон төлөөлөгчид оролцлоо. Хятадын үндэсний спортын төв буюу “Шувууны үүр” нь 14 жилийн дараа дахин олимпын галыг бадраалаа.  Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл

  • Туяа
  • 320
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313