
Бээжингийн өвлийн XXIV олимпын нээлтийн ёслол 02-р сарын 04-ний 20:00 цагт Хятадын үндэсний спортын төвд боллоо. Энэхүү наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид, олимпын том гэр бүлийн гишүүд, хэвлэл мэдээллийн сурвалжлагч нарын олон мянган зочид Бээжинд хүрэлцэн ирж, өвлийн олимпын тэмцээн эхэлснээр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна.
Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол: Гайхалтай сэтгэл татам
2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг ZDF телевиз шууд дамжуулав
Орон нутгийн цагаар 02-р сарын 04-ний өдөр ZDF телевиз 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг бүхэлд нь шууд дамжуулж, Германы бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд нэвтрүүлэг буюу мэдээ мэдээлэл цацсан байна. Шууд нэвтрүүлгийн үеэр ZDF телевизийн тайлбарлагч энэ удаагийн наадмын гайхалтай сэтгэл татам байдлыг шагшин магтаж байсан бөгөөд "Бээжин 2022" мөн Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "халуун хайлтын жагсаалт"-ын нэгдүгээрт жагсжээ. Мөн Германы олимпын төлөөлөгчид Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын хэд хэдэн зургийг "Бидний үзэл бодол" талаас албан ёсны цахим хуудаснаа байршуулсан нь интернэт хэрэглэгчдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Тайландын олон гол телевизүүд Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг шууд дамжуулав.
2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг Tsport7 телевиз шууд дамжуулав
02-р сарын 04-нд Тайландын Аялал жуулчлал, спортын яамны харьяан дахь Tsport7 телевиз нь Бээжингийн өвлийн олимпын наадмыг Тайландад дамжуулах цорын ганц дамжуулагчийн хувьд Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг шууд дамжуулав. Үүний зэрэгцээ Тайландын Үндэсний телевиз, Тайландын 5-р телевиз зэрэг олон гол телевизүүд нээлтийн ёслолыг тус телевизээс шууд дамжуулав. Шууд нэвтрүүлэгт оролцсон Тайландын ажилтнууд нээлтийн ёслолын гайхалтай, сүр жавхланг биширч байв. Тэд хэлэхдээ "Нээлтийн ёслол нь Хятадын ард түмэн болон дэлхийн өнцөг булан бүрийн ард түмний хамтын ажиллагаа, итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлсэн юм". Тайландын Tsport7 телевизийн Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын шууд нэвтрүүлгийн тайлбарлагч хэлэхдээ "Гүнж Сириндхорн Бээжинд болсон хоёр олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсон нь түүнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн байна, энэ нь хоёр орны гүн найрамдлын илэрхийлэл бөгөөд хоёр улсын ард түмний сэтгэлийн холбоо юм". CBC Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэв
Орон нутгийн цагаар 02-р сарын 04-нд Канад улсын цорын ганц олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох CBC Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
CBC Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэв
CBC нь Бээжингийн өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагааг телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр цаг тухайд нь мэдээлэхээс гадна нээлтийн арга хэмжээний зохион байгуулалт, дизайны талаар бусад албан ёсны цахим хуудсаараа дэлгэрэнгүй дамжуулан хүргэсэн байна. Уг тайланд Хятад улсын хорин дөрвөн нарны нэр томьёо болон билгийн улирлын ирэлтийн талаар танилцуулсан байна. Түүнчлэн нээлтийн ёслолын үеэрх цасан ширхгийн хэлбэр дүрс, Хятадын бар жилийн утга учрыг олон талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.Швейцарын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бээжингийн 2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын талаар мэдээлэл хийв. Орон нутгийн цагаар 02-р сарын 04-ний өдөр Швейцарын франц хэл дээрх радио телевиз "Бээжин-2022" өвлийн олимпын нээлтийн ёслолыг бүхэлд нь шууд дамжуулж, Бээжингийн өвлийн олимпын наадам албан ёсоор нээлтээ хийснээр Бээжин нь өвөл, зуны олимпыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болж, олимпын наадмын түүхэнд бичигдсэн байна гэж бусад цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Швейцарын франц хэл дээрх радио телевиз нь Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг мэдээлэв. Мөн өдөрNeue Zürich Zeitung, Swissinfo, The Times зэрэг Швейцарын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол болон холбогдох бусад үйл ажиллагааны талаар мэдээлэв.
Ираны хэвлэл мэдээллийн албаны дарга: Энэ бол өвлийн олимпын хамгийн сүр жавхлантай наадам байх болно
Тухайн өдөр сонины цаасан хувилбар хэвлэгдээгүй ч Ираны “Спортын мэдээ” сонины хороо нь хамгийн түрүүнд нээлтийн ёслолын мэдээг олон нийтийн сүлжээгээр нийтэлжээ. "Спортын мэдээ"-ний ерөнхий редактор Жавади нээлтийн ёслолыг үзсэнийхээ дараа Бээжингийн өвлийн олимпын наадам нь түүхэн дэх хамгийн гайхалтай арга хэмжээ болно гэж үнэлжээ.Ираны "Спортын мэдээ" сонины ерөнхий редактор Жавади "Нээлтийн ёслолын ажиллагаа өндөр түвшинд болсон нь миний Хятадад хүлээсэн хүлээлттэй маш их нийцэж байна. Энэ бол Хятад улс дахин спортын томоохон арга хэмжээг зохион байгуулж байна.14 жилийн өмнө буюу 2008 онд Би Бээжингийн зуны олимп, паралимпын талаар мэдээлэл хийж байсан туршлагатай. Тухайн үед Хятад улс хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн зохион байгуулалттай, сахилга баттай олимпын наадам болсон. 2022 оны өвлийн олимп ч гэсэн өндөр төлөвлөлт, гүйцэтгэлд хүрсэн гэж бодож байна".Мьянмарын хэвлэл мэдээллийн албаны дарга: Бээжингийн өвлийн олимп нь нүүрстөрөгч багатай байгаль орчныг хамгаалах ба Хятадын томоохон улс болох үүрэг хариуцлагыг тусгасан
Мьянмарын үзэгчдэд Бээжингийн өвлийн олимпын наадмыг илүү сайн танилцуулахын тулд Мьянмарын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Янгон хэвлэл мэдээллийн групп санаачилга гаргаж, Олон улсын видео холбооны платформын хэрэглэгчийн шаардлагыг Хятадын төв радио, телевизэд гаргаснаар, эх сурвалжийг татаж авах эрхийг олсон байна.
Мьянмарын хэвлэл мэдээллийн ажилтан, Янгон хэвлэл мэдээллийн группийн дарга илэрхийлэхдээ "Нээлтийн үйл ажиллагааны мэдээллийг маш сайн анхаарсан байгаа юм. Бээжингийн өвлийн олимпын наадмаас нүүрстөрөгч багатай байгаль орчныг хамгаалах талаар үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд маш тодорхой тусгаж өгсөн. Эхлээд мөн Хятадын томоохон улс болох үүрэг хариуцлагыг тусгасан.Мьянмарын Янгон мэдээ мэдээллийн группийн дарга Ү Гэгэ "Өвлийн олимпын нээлтийн ёслолыг би хамгийн их сонирхсон, учир нь нээлт нь сүр дуулиантай тоглолт учраас бид өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг чухалчилдаг. Хамгийн гол нь энэ бол ногоон олимп. Хятад улс анхнаасаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр анхаарч ирсэн. "Ногоон олимп, ногоон тэмцээн, ногоон үнэ цэнэ" бүгд ногоон өнгөтэй байгаа нь Хятад улс байгаль орчныг хамгаалахыг ихээхэн чухалчилж байгааг харуулж байгаа бөгөөд энэ удаагийн олимпын наадам нь өмнөх олимпын наадмаас ялгаатай тал болно. Бээжин хот нь энэ удаагийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл