
Хятадын Ардын Банк 10-р сарын 26-нд 24 дэх өвлийн олимпын дурсгалын 2 дахь хэсгийн нийт 10 ширхэг багц бүхий зоосыг тараасан бөгөөд бүгд БНХАУ-ын хууль ёсны валютын хэрэгсэл юм.
Дурсгалын зоосны нүүр тал нь 24 дэх өвлийн олимпын бэлгэ тэмдгийн зурагтай. Цагаан хэрэм, цагсан цэцэг зэрэг элементүүдээр чимж, улсын нэр, он жилийг бичсэн байна. Хятадын дурсгалын металл зоос үйлдвэрлэгч компаний ерөнхий менежер Ли Яньчю:
- 24 дэх өвлийн олимпын дурсгалын 2 дахь хэсэг зоост гэрлийг даган харагдах өнгө нь хувирах урлалыг ашигласан тул өөр өөр өнцөг, өөр өөр гэрлийн нөхцөлд харахад зоосны нүүр олон өнгөөр харагддаг. Энэ гар урлалыг өвлийн олимпын дурсгалын зоосыг бүтээхэд анх удаа ашиглав гэж танилцууллаа.
Эх сурвалж:http://www.solongonews.mn