Дорнод аймагт эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны 7000 гаруй ахмад настан бий. Тэдний талаас илүү хувь нь аймгийн төвдөө амьдардаг. Харин өнөөдрийн байдлаар манай аймагт 700 орчим ахмад настан байнгын асаргаанд аж төрж байна. Ахмад настныг асарч сувилж байгаа үр хүүхэд, хамаатан саданд нь жил бүр тэтгэмж олгодог хуультай. Тэгвэл өнгөрсөн онд ахмад настныг асарч буй иргэдэд 400 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгожээ.
Түүнчлэн манай аймгийн хоёр мянгаад ахмад настан рашаан сувилалд хөнгөлөлттэй амарсан гэж ХХҮГ-ын тайланд дурдсан байна. Жил ирэх тусам ахмадууд өөрсдөдөө чөлөөт цаг гаргаж, амарч сувилуулах сонирхол нь нэмэгдэж байгааг эндээс харж болно.
Дашрамд дуулгахад, энэ онд Дорнод аймагт Зүүн бүсийн ахмадын асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орно.
Д.Дэлгэрмаа