“Дэлхийн усны өдөр”-ийг “Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор тэмдэглэж байна

2018 оны 3-р сарын 22 өдөр
 \"\"НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Дорнод аймаг “Дэлхийн усны өдөр”-ийг “Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Усны өдрийг тохиолдуулан Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас “Байгальд ээлтэй усны шийдэл” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Байгальд ээлтэй усны шийдэл” сэдэвт төсөл бичих уралдаан, эссэ бичлэгийн уралдаан, “Эко хот” сэдэвт архитехторын уралдаан, Чойбалсан хотын ЕБС-ийн сурагчдад дунд эко аялал зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Өнгөрсөн онд Дорнод аймагт усны нөөц ашигласны төлбөрөөс 3.9 сая төгрөгийн орлого олсоны 35 хүртэлх хувийг ус, усны нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Харин энэ онд 543 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр 14 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,голын эрэг орчим хамгаалалт хийх, Хөх нуурын эко системийг нөхөн сэргээх, гол горхигүй газруудад ус задгайлах гэхчлэн 14 ажил хийх юм байна.

Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 160 гаруй гол бүртгэгдсэнээс 100 нь, булаг 461 байгаагаас 291, нуур 563 тоологдсоны 290 нь устай, бусад нь ширгэж үгүй болжээ. Мөн 23 рашаан байдгийн 20 нь устай аж.

Дорнод аймгийн газрын доорх усны нөөц 0.30 сая шоо километр, үүнээс ашиглах боломжтой нөөц нь 0.20 сая шоо километр, гадаргын усны нөөц 1.51 сая шоо километр, үүнээс ашиглах боломжтой нөөц нь 0.15 сая шоо километр байдаг. Энэ нь бусад аймагтай харьцуулахад дундаж хэмжээ юм байна.
  • Отгонтуяа
  • 637
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313