МОНГОЛ УЛСЫН МАХНЫ ЭКСПОРТЫГ МАНАЙ КОМПАНИ ТОДОРХОЙЛНО

2024 оны 4-р сарын 25 өдөр

“Дорнод мах маркет”  ХХК-ийн захирал Л.БАС-ЭРДЭНЭ

М.Бас-Эрдэнэ буюу Дамбий багаасаа бизнест хөл тавьсан нэгэн. Аймгийн ИТХ-д суусан анхны ченжүүдийн нэг. Тэрээр өнөөдөр Монгол орны Зүүн, Төв, Баруун бүсэд үйлдвэрлэл технологийн парк байгуулах алс хэтийн ажлыг эхлүүлээд байна. Залуу хүн гэлээ ч чамгүй туршлагатай тэр юунд зорьж, зүтгэж яваа тухай нь ярилцсанаа уншигч Танд хүргэе. 

  • Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа дуулдсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярилцах уу?   
  • Сайн байна уу? Ярилцлагад урьсанд баярлалаа. Ярих юм их л байна.  Би нэг ажлаа дуусаагүй байж, дараагийн ажлаа эхлүүлчихдэг муу талтай. Үүний сайн нь гэвэл эрч хүчтэй байхдаа л хийхгүй бол арав хорин жилийн дараа хийнэ гэж хойшлуулаад яахав дээ.  Хөдөө аж ахуй тэр дундаа махны салбарт бага залуугаасаа ажилласан. 10 жилийн сургууль төгсөхөд үеийн хүүхдүүд ихэнх нь л их, дээд сургуулийн оюутан болоод явцгаасан. Би ч амьдралын боломжгүйгээс сургууль соёлын мөр хөөгөөгүй. Тэр үед л “Махын ЖанлавГурилын Болорчулуун шиг бизнесмэн болно оо гээд найзууддаа ярьдаг байлаа. Магадгүй сэтгэл доторхихүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхээр зорьж Махкомбинатыг худалдан авч үйл ажиллагааг нь сэргээн тогтворжуулж дотоод, гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэр боллоо.  Монголын хоёрдахь том махны үйлдвэр болох Махкомбинат маань удаан хугацаагаар ажиллахгүй байгаад сэтгэл эмзэглэдэг байсан.
  • Танай компани хувьцаат компани уу? Бидэнд нэг малчин, нэг хувьцаа эзэмшигч бүр үнэ цэнэтэй гэх.  Энэ ямар учиртай вэ?  
  • Би ганцаараа бүхнийг хийж чадахгүй, бид олуулаа бүр ихийг хийнэ. Монголчууд нэгдэж нийлж юу хийж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна. "Дорнод мах маркет" ХХК Зүүн бүсийн иргэдэд зориулж хаалттай хувьцаа гаргасан. Хувьцааныхаа 30 хувийг давуу эрхийн хувьцаа болгон Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэд, малчдадаа нэгж хувьцааг 1,000₮ -ийн үнээр санал болгож байна. Нийт 8,276,486 ширхэг давуу эрхийн хувьцаа бий. Хувьцаа эзэмшигч л бол бидний хамтрагч. Монголд хувьцааны бизнест жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг маш их орхигддог. Хэрвээ компани ашиггүй ажиллавал хувь эзэмшигчид ногдол ашиг авахгүй, малчид малаа өгөхгүй, үйлдвэр унана ш дээ. Тэгэхээр бидэнд нэг малчин, нэг хувьцаа эзэмшигч үнэтэй. "Дорнод мах маркет" ХХК зөвхөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн малчдад зориулсан хувьцаа гаргаж байгаа юм. Бид 8 тэрбумын хувьцаа гаргасан. Энэ бидэнд их мөнгө боловч нэг Хятад хөрөнгө оруулагч 5 тэрбумын хувьцаа авчихвал малчидтай хамтарч ажиллах зорилго маань бүтэхгүй болно. Тиймээс зөвхөн Зүүн бүсийнхэндээ зориулж хувьцаа гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Онлайнаар л гэхэд Ж,Л,С регистерийн дугаартай хүмүүс худалдаж авах боломжтой. 100 мянган төгрөгний хувьцаа авсан хүн ч ногдол ашиг хүртэхийн төлөө компанийн үйл ажиллагаанд оролцоно. Хамтдаа компаниа босголцож  100 мянган төгрөгний хувьцаа нь 200, 400 мянга, 10 саяын хувьцаа 30 сая төгрөг болно. Нэг хүн хамгийн багадаа 100 мянган төгрөг, ихдээ 50 сая төгрөгийн хувьцаа авах боломжтой.
  • Манай улсад ийм бизнесийн жишээ бий юу? 
  • Манай улсад хөдөлмөр, хөрөнгөөрөө хамтарч ажилласан жишээ цөөхөн. Энэ өөрөө шинэ тутмын компанийн засаглал л даа. Тухайлбал цаашдаа компанийн үйл ажиллагаа сайн байвал би 51 хувийн хувьцаа эзэмшигч байх албагүй. Малчид нийлсэн 70 хувийн хувьцаатай байх боломжтой. Өөрөөр хэлбэл малчин та үйлдвэрлэгч болно гэсэн үг.  Монгол малын мах ченжийн гараар дамжихгүй, малчин өөрөө үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэнэ. Жар, далан мянган малчин шууд нэгдэж чадахгүй. "Дорнод мах маркет" ХХК малчдын нийлж нэгдэх суурийг тавилаа.  Бид дараагийн үйлдвэрлэл технологийн паркыг төвийн болон баруун бүсэд байгуулж байна. Энэ жил төвийн болон баруун бүсийн үйлдвэрүүд ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрирээдүйд хийгдэх ажлын сайн жишээ болох ёстой. Магадгүй бид жилийн дараа төвийн болон баруун бүсийн малчдад хувьцаа гаргахыг үгүйсгэхгүй.  Бид Монголын нийт малчдын 40 хувийг нэгтгэж чадна.  Хэрэглэгчид ч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэнэ. 

 - Танай махны үйлдвэр ямар хүчин чадалтай вэ? 

- Социализмын үед баригдсан манай Махкомбинат Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгаас махаа бэлддэгжилдээ 230 мянган толгой мал нядалж экспортлодог, малын эвэр туурайг хүртэл бүтээгдэхүүн болгодог, хүчин чадлаараа улсдаа хоёрт ордог том үйлдвэр байсан. Одоо өмнөх хүчин чадлаараа ажиллах бүрэн боломжтой. Мах яриад байхаар дан ганц махны үйлдвэр байх нь гэж ойлгож магадгүйБид Зүүн бүсийн хувийн үйлдвэр технологийн паркыг санаачлан ажиллаж байна. Үйлдвэр технологийн парк байгуулах тухай Монгол улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамны бодлогод тусгагдсан. Манай улсад 20 гаруй үйлдвэр технологийн парк тусгай зөвшөөрөл авснаас нэг нь ч үйл ажиллагаа явуулдаггүй. Манайх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, өмнөх боломжиндоо тулгуурлан 100 хувь өөрийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулахыг зорьж байна. Үйлдвэр технологийн парк бий болсноор хамгийн багадаа 20 гаруй үйлдвэр, 1000 гаруй ажлын байр бий болно. Бид малын яс, тосноос эхлээд боловсруулна.  Хоёр жил хэртэй төлөвлөж үндэсний томоохон үйлдвэртэй хамтарч ноос ноолуур угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Манайд хүчин чадал хангалттай. Нэг махны үйлдвэрт 5-7 мянган м2 талбай шаардлагатай гэж үзвэл  50-60 үйлдвэр байгуулах өгөгдөл байна. Ноос ноолуур угаах самнах үйлдвэр ашиглалтад орсноор 200-300 эмэгтэйчүүдийн ажлын байр бий болно.  Манай махны үйлдвэрт оргил ачааллын үе буюу нядалгааны үед эрэгтэйчүүд 5 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг бол эмэгтэй ажилчдын цалин 2 сая төгрөг байдаг. Ноос ноолуур угаах, самнах үйлдвэр ашиглалтад орсноор дээрх цалингийн харьцаа ижил болно. Мөн бидэнтэй хамтарч нэрийн дэлгүүрээ оруулах, малын эмийн сангаас эм, эмийн бэлдмэл нийлүүлэх, малчдад зориулан автомашин, мотоцикль, жижиг оврын трактор, хадлангийн тоног төхөөрөмж  хөнгөлөлттэй үнээр худалдаалах санал ирж байна.  Буйр нуурын загасны нөөцийг түшиглэн загас консеревлахүйлдвэрийг Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркыг түшиглэн байгуулахаар яригдаж байна. Энэ бүх ажлыг би ганцаараа хийж чадахгүй. Хамтдаа бид хийж чадна. Энэ салбарт бид 100 үйлдвэр байгуулах боломж бий. 

- Мал аж ахуй бол Монголын баялаг. Энэ баялгаа яаж үнэд оруулах вэ? гэдэг чухал. Одоо малын махнаас бусад нь үнэгүйдсэн. Яаж Монгол малыг хаягдалгүй болгох вэ?   

Манайд үйлдвэрлэл л хэрэгтэй. Үйлдвэрлэлийн салбар бусад салбараас ялгаатай нь маш олон ажлын байр, үндэсний баялаг бий болгодог. Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдахад хэдэн 1000 ажлын байр шинээр бий болно, төдий хэрийн хүний амьдралд нөлөө үзүүлнэ.  Өнгөрсөн жил манай компани Зүүн бүсэд анх удаа Иран, Ирак, Узбекстан гээд булангийн улсууд руу онгоцоор экспорт хийлээ. Манай улсын экспортлож байгаа махны 85 хувь БНХАУ руу15 хувь нь л Булангийн улсууд руу экспортлогддог.  Дан ганц манай орон Хятадад мах экспортлодог юм биш. Бразиль, Уругвай, Австрали, Шинэ Зеланд улс БНХАУ-д мах экспортлодог. Хажуухандаа байгаа энэ том зах зээлийг бид ашиглах хэрэгтэй шд. Хэн нэг нь мөс хагалах ёстой. Монголын байнгын ажиллагаатай 3 агаарын боомтын нэг нь манай аймагт байхад бид махаа экспортлохын тулд эндээс ачиж яваад Улаанбаатарт очиж онгоцонд ачдаг. Өнгөрсөн оны 5-р сараас Дорнодын нисэх онгоцны буудлаас сар бүр таван онгоц Арабын орнууд руу нислэг үйлдэе гэж хөлөө хүрэх газраа хөөцөлдсөн, болсонгүй. Манай онгоцны буудалд ачааны нисэх онгоц буухын тулд 4С ангилалд байх ёстой. Гэтэл Чойбалсан нисэх онгоцны буудлын ангиллыг нь бууруулж 3D ангилалтай болгосон.  Өнгөрсөн жил хоёр ч удаа 4Сангилал болгох гээд концес зарласан боловч амжилтгүй болсон. Бид Чойбалсан нисэх онгоцны буудлын зурвас шинэчлэгдээсэй л гэж хүлээж байна. Хэрвээ Дорнодын нисэх онгоцны буудал байнгын ажиллагаатай болбол Арабын орнууд, Малайз руу сэврээсэн шинэ мах экспортлох боломж байна.

- Монголын махны салбарын хөрөнгө оруулагчид нь Хятад хүмүүс байдаг. Танай компанийг ч гэсэн Хятадын хөрөнгө оруулалттай юм биш биз гэж харж л байгаа байх? 

- Би бизнесийн салбарт 30 шахам жил ажиллалаа. Би нэгийг хийж чадвал дараагийнхийг нь хийх гэж зүтгэдэг хүн. Үйлдвэрлэл технологийн парк бий болгохын тулд маш олон хүнтэй уулзаж мэдээлэл солилцлоо. Үйлдвэрлэл технологийн парк байгуулчихвал би ганцаараа хагартлаа баяжих юм шиг ойлгож байгаа хүмүүс бий. Мөн үйлдвэр технологийн парк гэж юуг хэлж байгааг ч ойлгохгүй хүмүүс бий.  Үйлдвэрлэл технологийн паркын үр шимийг Дорнодчууд, Зүүн бүсийнхэн хүртэнэ. Би ганцаараа хөлжихийг хүссэн бол өөрөө үйлдвэрлэлээ эрхлээд өөрөө ашгаа хүртээд явах байсан. Яах гэж хувьцаа гаргаад малчид, олон нийттэй хамтрах юм бэ. "Дорнод мах маркет" ХХК 10 хоногийн өмнө ганцхан хувьцаа эзэмшигчтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 -аад хувьцаа эзэмшигчтэй боллоо. Энэ жилдээ багтаж 10,000-20,000 хувьцаа эзэмшигчтэй болно. Зүүн бүсийн малчид, иргэд маань хамтарч нэгдсэнээр юу хийж чаддагийг харуулах нь бидний гол зорилго. Гаднын орны нэг хөрөнгө оруулагч надаас “Танай компани хэдэн хувьцаа эзэмшигчтэй вэ гэж асуувал би Монгол улсын Зүүн бүсийн бүх малчид манай хувьцаа эзэмшигч. - Танай компани хэдэн малтай вэ? гэвэл -Манай компанийн хувьцаа эзэмшигч малчид 10 сая толгой малтай” гэж хариулна гэж мөрөөддөг юм. Дэлхийн 200 гаруй улсын хэд нь 10 сая малтай вэ? нэг сая малгүй улс хэд вэ? гэж бодохоор бид нэгдэж нийлжл чадвал дэлхийн зах зээлд том тоглогч болно. Бид аль нэг улсын зах зээлд гол тоглогч болохыг хүсэж байна. Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркын ажлыг эхлүүлэхэд Махкомбинатыг нураах нь уу? хашаанд нь өөр барилга барих гэж байгаа юм биш бизХятадууд Махкомбинатыг авчихлаагэхчлэн элдэв яриа гарч итгэхгүй байсан. Цасан бөмбөг өнхрөх тусмаа томордог шиг манай үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж түүнийг дагаад энэ салбарыг сонирхох хүн ч ихсэж байна. Энэ салбарт зарим нь өрсөлдөгч гэж хардаг. Бид өрсөлдөгч биш.  Бид Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэж өрсөлдөхгүй, Баруун, Зүүн бүс гэж өрсөлдөхгүй. Монгол малын махыг яаж Австрали, Шинэ Зеландтай өрсөлдүүлэх вэ? гэдэг бидний мөрөөдөл. Бидэнтэй хамтарч чадсан нь том зах зээлийн гол тоглогч болох алхмаа эхэлж байна гэсэн үг. Бидний хамгийн ойрын төлөвлөгөө  Казакстан улсад салбараа нээх. Энэ жил хүнд өвлийг тууллаа. Манай компаниас “Малчиндаа амар” үйлчилгээг нэвтрүүлж малчны хотноос очиж мал мах авч байсан. Мөн малчдад бэлчээр сэлгэхэд нь том оврын техникээр тусалж байлаа. Цаашид бид зөвхөн хувьцаа эзэмшигчид рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Манай хувьцаа эзэмшигчид өвөлжилт хүндэрсэн үед хэрэглэх малын тэжээл тариалж болно.

  • Зүүн бүсийн үйлдвэрлэл технологийн паркад ямар хөрөнгө оруулалтууд хийгдэх вэ? 
  • Малаас хаях юм байхгүй гэдэг. Гэтэл махнаас бүсад нь ашигггүй болохоор хүмүүс эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Би "Дорнод мах маркет" ХХК –ийхаа буюу өөрийнхувьцаагаа зарж хэн нэгний ашигггүй гээд орж чадахгүй байгаа үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал хувьцаанаас орж ирсэн мөнгөний 20-30 хувийг  малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил бид өдөрт хоёр ачааны машин малын дайврыг хогийн цэгт хаясан. 
  •  

Халхгол үндэсний бүтээн байгуулалтад бид оролцоно. Халхгол үндэсний бүтээн байгуулалтад 10 мянган үхэртэй хамгаалагдсан аж ахуй байгуулахыг сумын иргэд эсэргүүцэж байна.  Сумын иргэдэд үр өгөөжгүй бол эсэргүүцэх нь зөв. Азарга адуугаа алдсан  ч унах морьтойгоо үлдэнэ гэдэг шиг орон нутгийн компани Халхгол үндэсний бүтээн байгуулалтад оролцох ёстой.  Манай компани Халхгол үндэсний бүтээн байгуулалтад шалгарсан тохиолдолд 10 мянган үхрийн 30 хувьд нутгийн нөлөөллийн бүсэд байгаа малчдыг оролцуулна. Үлдсэн 7 мянган үхрийг “Н

  • Туяа
  • 92
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313